E-Mongolia Academy

E-BUSINESS СИСТЕМД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ БАНК ХООРОНДЫН НЭХЭМЖЛЭХЭЭР ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ 

E-Business системийн төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр төлөх шинэ боломж хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд E-Business системээр төрийн үйлчилгээ авахдаа банк хоорондын нэхэмжлэх үүсгэн, Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой боллоо. 

Төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр хэрхэн төлөх вэ?  

  1. E-Business системд нэвтэрч шаардлагатай төрийн үйлчилгээг сонгоно. 
  1. Хэрэв тухайн үйлчилгээ төлбөртэй бол төлбөрийн хэрэгслээс “Банк хоорондын нэхэмжлэхээр төлөх” сонголтыг дарна. 
  1. Банкны дансны дугаараа гараар оруулах эсвэл Сангийн яаманд бүртгэлтэй дансны жагсаалтаас сонгон банк хоорондын нэхэмжлэх үүсгэнэ. 
  1. Нэхэмжлэх амжилттай үүссэний дараа Төрийн банкны аппликэйшн эсвэл интернэт банк руу нэвтэрч “Нэхэмжлэх” цэсээс үүссэн нэхэмжлэхээ төлнө. 
  1. Төлбөр амжилттай хийгдэж баталгаажмагц E-Business систем төлөвийг автоматаар шинэчилж, төлбөрийн баримтыг үүсгэнэ. 

Хэрэв төлбөр амжилттай хийгдсэн боловч системд төлөв шинэчлэгдээгүй бол “Төлбөр” цэс рүү орж “Төлбөр шалгах” товчийг дарснаар төлбөрөө дахин баталгаажуулах боломжтой. 

Одоогийн байдлаар банк хоорондын нэхэмжлэхээр үүсгэсэн төрийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд цаашид энэхүү боломжийг бусад банкуудад үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байна.  

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197