E-Mongolia Academy

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ТОДОРХОЙЛОЛТУУД  E-MONGOLIA СИСТЕМЭЭР ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ 

Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх цахим шилжилтийн бодлогын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ болон Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран боловсролын салбарын зарим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд шинээр нэвтрүүллээ. 

Ингэснээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй болон төгссөн иргэд өөрт шаардлагатай тодорхойлолтоо цахимаар, түргэн шуурхай авах боломжтой болж байна. Тодруулбал, “Суралцаж байгаа нь үнэн болно”, “Төгссөн нь үнэн болно” зэрэг тодорхойлолтыг өмнө нь тухайн сургалтын байгууллагад биечлэн очиж, материал бүрдүүлэн авдаг байсан бол одоо гар утас болон компьютероосоо хүссэн үедээ, хаанаас ч авах нөхцөл бүрдлээ. 

Шинээр цахимжсан үйлчилгээнд: 

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт      
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын үнэмлэхний тодорхойлолт   
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн үнэмлэхний тодорхойлолт 
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа тодорхойлолт зэрэг үйлчилгээ багтаж байна.  

Үйлчилгээ авах заавар:  

  • Та E-Mongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх 
  • Үүний дараа үйлчилгээ хайх хэсэгт Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгтэй үйлчилгээний нэрийг бичин хайх 
  • Гарч ирсэн үйлчилгээгээ веб болон гар утасны аппликейшн аль алинаас авах боломжтой бөгөөд үйлчилгээний төлбөргүй болно.  

Энэхүү шийдэл нь боловсролын салбарын мэдээллийн санг төрийн нэгдсэн үйлчилгээний системтэй уялдуулж буй дижитал засаглалын бодит алхам болж буйгаараа онцлог байна. Тухайлбал, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн иргэд ажилд орох, үргэлжлүүлэн суралцах, гадаад дотоодын байгууллагад материалаа бүрдүүлэх зэрэг шаардлагатай үед тодорхойлолтоо богино хугацаанд, шат дамжлагагүй авах боломжтой болж байгаа нь төрийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197