E-Mongolia Academy

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ” ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ АНХААРАХ САНАМЖ

Авто тээврийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрч байна. 2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1.4 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 1,272,188 нь автомашин бөгөөд нийт тээврийн хэрэгслийн 89.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 6 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тээврийн хэрэгслийн хэрэглээ, хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.

Иргэн та “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг E-Mongolia системээр авахдаа дараах мэдээлэл, шаардлагыг анхаарна уу.

Үүнд:

  1. Худалдан авагч болон худалдагч талууд E-Mongolia системээр тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлдлийг харилцан зөвшөөрсөн байх;
  2. Шилжүүлж буй тээврийн хэрэгсэл нь:
  3. Торгууль, татвар, зам ашигласны төлбөрийн өр төлбөргүй;
  4. Хязгаарлалт, битүүмжлэлгүй байх шаардлагатай;
  5. Худалдан авагч болон худалдагч иргэн нь:
  6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог иргэний тоон гарын үсэг /gSign/-тэй;
  7. gSign аппликэйшнийг гар утсандаа суулгаж, идэвхжүүлсэн байх;
  1. Шилжүүлэгч талаас хүсэлтийг амжилттай илгээсэн хугацаанаас эхлэн хүлээн авагч тал хүсэлтийг 24 цагийн дотор баталгаажуулах шаардлагатай. Хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд хүсэлт системээс автоматаар цуцлагдана;
  2. Үйлчилгээний төлбөр төлөх үйлдэл нь шилжүүлэгч тал өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрч буй эхний шатны баталгаажуулалт болдог. Харин талуудын тоон гарын үсгээр хүсэлтээ баталгаажуулах үйлдэл нь өмчлөгч өөрчлөгдөх эцсийн баталгаажуулалт болдог тул үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлсөн байна;
  3. Иймд үйлчилгээний хүсэлт эхлүүлэхээс өмнө талууд тоон гарын үсэг /gSign/-ээ урьдчилан авч, идэвхжүүлсэн байхыг анхаарна уу.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг цахимжуулснаар өмчлөл шилжүүлэх үйл явц илүү хялбар, шуурхай болж байна. Өмнө нь иргэд олон байгууллагаар дамжин цаг хугацаа зарцуулдаг байсан бол өнөөдөр мэдээллийн сангийн уялдаа холбоо, цахим баталгаажуулалтад суурилан үйлчилгээг богино хугацаанд авах боломж бүрдээд байна.

Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн интеграц сайжирснаар тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, торгууль, өмчлөлийн бүртгэл, даатгал зэрэг үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжих суурь нөхцөл улам бүр бэхжиж, иргэн төвтэй, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо өргөжих хандлагатай байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197