E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчид олон улсын AI, кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, туршлага судаллаа

“И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын алба хаагчид Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын олон улсын сургалтад хамрагдан, дэвшилтэт технологийн чиглэлээр туршлага судаллаа.

Тус сургалт нь “Comprehensive AI & Data Science: From Fundamentals to Real-World Application” нэрийн дор Thailand International Cooperation Agency (TICA) болон Chulalongkorn University-ийн Шинжлэх ухааны факультетийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 4–нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм.

Сургалтын хүрээнд Тайландын кибер аюулгүй байдлын тэргүүлэгч ALPHASEC компани хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулж, бодит хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцсан байна. Тухайлбал, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг үнэлж, эмзэг байдлыг илрүүлэн засварлах үйл явцыг автоматжуулдаг “Cyberwatch”, мөн Dark Web орчны заналхийллийг шинжилж, урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлдэг “Darklens” платформуудыг танилцуулжээ.

Энэхүү сургалтыг Chula Unisearch зохион байгуулсан бөгөөд хиймэл оюун ухааны суурь ойлголтоос эхлээд Machine Learning, Large Language Models (LLM) зэрэг дэвшилтэт технологийг хамруулсан цогц агуулгатай байв.

Сургалтад хамрагдсан И-Монгол академи УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын алба хаагчдын хувьд AI болон кибер аюулгүй байдлын орчин үеийн шийдлүүдийг бодит жишээн дээр судалж, цаашлаад E-Mongolia системийн аюулгүй байдал, хөгжүүлэлтийг сайжруулахад нэвтрүүлэх боломж, туршлагыг хуримтлуулсан нь онцлог байлаа.

Ингэснээр цахим үйлчилгээний аюулгүй байдлыг шинэ шатанд гаргах, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд бодит ахиц дэвшил болохоор байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197