Төрийн үйлчилгээг хурдан, шуурхай стандартын дагуу иргэн, хуулийн этгээдэд хүргэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын оператор ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа.
Тус сургалтад “Монгол шуудан” ХК-ийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 29 салбарын шуудангийн үйлчилгээний 58 ажилтан, Нийслэл хариуцсан хэлтсийн 10 ажилтанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэдэ хамрагдсан. Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 5 ажилтан болон орон нутгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга 7 хүн 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус хамрагдлаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр (operator.e-mongolia) дамжуулан иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар заавар, зөвлөгөө өгөх, онол практик хосолсон сургалтад дараах агуулга багтсан. Үүнд:
- MNS 6984:2022 үйлчилгээний стандартын тухай
- Мэдээллийн аюулгүй байдал
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох журам
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох журам
- Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх дадлага зэрэг болно.