E-Mongolia Academy

Улаанбаатар хотын “Авто замын ачаалал”-ын мэдээллийг E-Mongolia системээс харах боломжтой боллоо  

Замын хөдөлгөөний нөхцөл байдал, ачаалалтай түгжрэл ихтэй байгаа замын талаарх мэдээллийг 24 цагийн турш хаанаас ч E-Mongolia системээр дамжуулан харах боломжтой боллоо.  

Нийслэлийн замууд болон уулзварт замын хөдөлгөөний эрчим ачааллыг харахын тулд E-Mongolia системд байрлах онцлох үйлчилгээ цэсээс “Авто замын ачаалал” үйлчилгээ рүү орж харна. 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний мэдээллийг илүү ухаалаг байдлаар танд мэдээлэх бөгөөд явах цэг, хүрэх цэгээ сонгосноор жолооч, зорчигч танд ачаалалтай зам уулзваруудыг мэдээлэх эсвэл тойруу замаар ачаалалгүй явах замыг санал болгох юм. Замын өнгө гүн улаан болох тусмаа ачаалал нь нэмэгдэх бол ногоорох тусмаа ачаалал нь буурна.  

Замын хөдөлгөөндөө дүрмийн дагуу соёлтой оролцоцгооё. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197