Казахстаны цахим засаглалын туршлагаас судаллаа

2025 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлага болон төлөөлөгчид Казахстан Улсын Алматы хотын Төрийн үйлчилгээний төвд зочилж, тус улсын цахим засаглалын туршлагаас судлав. Айлчлалын зорилго нь хоёр улсын төрийн үйлчилгээг сайжруулах, цахим засаглалын шилдэг туршлага, инновациудыг харилцан судлахад чиглэж байлаа.
Монгол, Узбекистан цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллана

2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Алматы хотноо зохион байгуулагдсан Digital Almaty 2025 форумын үеэр “И-Монгол академи” УТҮГ болон Бүгд Найрамдах Узбекстан Улсын төрийн үйлчилгээг цахимжуулагч UZINFOCOM агентлаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Тус санамж бичиг нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
E-Mongolia системийн хэрэглээ өссөөр байна

2025 оны 1 дүгээр сарын байдлаар иргэд E-Mongolia системээр дамжуулан 3,063,567 төрийн үйлчилгээг амжилттай авсан байна. Тус системд шинээр 20,015 хэрэглэгч бүртгүүлснээр нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 1,971,369 болж өссөн бөгөөд тэдгээрийн 40% буюу 780,431 иргэн идэвхтэй ашиглаж байна.
БНСУ-ын “Nice information service” болон “Korea university”-ийн төлөөлөгчид E-Mongolia системтэй танилцаж, туршлага судаллаа

БНСУ-ын “Nice Information Service” болон Солонгосын шилдэг их сургуулиудын нэг болох Korea University-ийн төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, E-Mongolia системийн үйл ажиллагаа, технологийн шийдлүүдийг судаллаа.
Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулав

Зам, тээврийн яам болон түүний харьяа байгууллагууд болох Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Монгол Улсын далайн захиргааны удирдлага, албан хаагчид, мөн “И-Монгол академи” УТҮГ-ын удирдлагуудын хамтарсан уулзалт боллоо. Тус уулзалтаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.