Улс орон даяар 2025 оны 01 сарын 06 -наас 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд явагдаж байна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал:
- Дээд офицер /Генерал/ – 65 нас
- Ахлах офицер – 60 нас
- Дунд офицер, ахлагч – 55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Хэрвээ цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Нийслэлийн цэргийн штабын мэдээлснээр зарласан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм.
Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай.