E-Mongolia Academy

Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг “E-Mongolia” системээр дамжуулан өгөх боломжтой боллоо

“И-Монгол академи” УТҮГ нь Цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй аян, арга хэмжээг дэмжиж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.  

Энэ удаад Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэн цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар өгөх боломжийг бүрдүүллээ.  

Тус үйлчилгээ нь өмнө E-Mongolia системийн нүүр хуудасны туслах дэд цэс хэлбэрээр байсан бол одоо үйлчилгээ болон орсон. Үйлчилгээ рүү нэвтэрч ороход хамгийн эхний алхамд тухайн иргэний өмнө илгээсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон төлөв зэрэг харагдах бөгөөд анх удаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөх иргэнд харагдахгүй. Харин хүсэлт явуулсны дараагаас харагдаж эхлэх юм. 

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөх” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжтой юм.    

Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/tsagdaagiin-baiguullagad-gemt-khereg-zurchliin-talaar-medeelel-ugukh 

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдээлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.  

Анхаарал хандуулсанд баярлалаа!