E-Mongolia Academy

Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хугацааг цахимаар 60 хоног сунгах боломжтой боллоо 

Бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан E-Business системээр хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн. Бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэх илүү хялбар, хүртээмжтэй байх тал дээр “И-Монгол академи” УТҮГ нь холбогдох байгууллагуудтай хамтран дараа дараагийн эрэлттэй үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж байна.  

Үүний нэг нь Улсын бүртгэлийн ерөнхийн газартай хамтран хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хугацааг цахимаар сунгах боломжийг бүрдүүллээ.  

Хуулийн этгээдийн баталгаажсан оноосон нэр нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.4 дүгээрт заасны дагуу өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасан байдаг.    

Хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргасан бол нэрийн баталгаажуулалтын хугацааг “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 4.6-д заасны дагуу 60 хоногоор сунгаж болох бөгөөд уг журмын дагуу тус үйлчилгээг сонгон ороход тухайн хүн дээр идэвхтэй байгаа оноосон нэрийн жагсаалт харагдана. Нэг удаад зөвхөн нэг нэрийг л сонгож хүсэлт явуулах боломжтой тул төлбөрөө төлөөд хүсэлтээ илгээсэн тохиолдолд хугацаа шууд сунгагдах юм.   

Үйлчилгээг авахын тулд E-Business системд нэвтрэн “Үйлчилгээнүүд” цэсээс “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хугацаа сунгах” үйлчилгээг сонгоно. Танд бүртгэлтэй баталгаажуулсан хуулийн этгээдийн нэрийн жагсаалт гарч ирэх бөгөөд хугацаа сунгах нэрийг сонгон “Үргэлжлүүлэх” товчийг дарна.  

Үүний дараа /Холбоо барих/ талбарын мэдээллийг бүрэн гүйцэд оруулж, үйлчилгээний төлбөрийг төлснөөр таны үүсгэсэн нэрийн баталгаажуулалтын хугацаа амжилттай сунгагдах болно.  

E-Business Танд зориулав  

Анхаарал хандуулсанд баярлалаа!