E-Mongolia Academy

“И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 

“И-Монгол академи” УТҮГ болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчмууд дээр тулгуурлан, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүрээлэнгийн зөвшөөрөгдсөн эзэмшлийн талбайд мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2024.10.08/ байгуулав. 

Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав нар гарын үсэг зурлаа.   

Санамж бичгийн хүрээнд: 

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн зөвшөөрөгдсөн талбайд мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх; 
  • E-Mongolia аппликейшний хэрэглэгчдэд мод тарих, байгаль хамгаалах чиглэлээр жилд 2 удаа “Push notifications” илгээх талаар тусгагдсан юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197