Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим ур чадварын үндэсний аян”-ыг зохион байгуулж байгаа билээ.
Тус аяны хүрээнд ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, Монголыг ахмадын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулав. Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд:
Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ахмад настай иргэдэд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр сургалт, семинар, хурлыг хамтран зохион байгуулах;
Бэлтгэгдсэн сургагч багш нар хот, орон нутгийн ахмад настай иргэдэд тогтмол сургалт, арга хэмжээг зохион байгуулж, цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах чиглэлд идэвх санаачилгатай хамтран ажиллах;
Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 30-аас доошгүй сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах талаар тусгагдсан юм.
🧰“Цахим ур чадварын үндэсний аян”-д нэгдэж цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
☎️Холбоо барих утас: 77111197-3
📧И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn