Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд өрнүүлсэн “Цахимд хэвшье” аян 2024 оны 03 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус аяны хүрээнд 50.000 гаруй иргэдэд ЦХХХЯ түүний харьяа, салбар байгууллагууд болон мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагууд оролцов. “И-Монгол академи” УТҮГ-н хамт олон:
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г сурталчлан таниулах
- Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт
- Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга
- Албан бичиг солилцооны дундын систем DOCX
- Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP систем
- Хүүхэд хамгааллын E-Kids цэс
- Үндэсний судалгааны нэгдсэн платформын /sudalgaa.gov.mn/ танилцуулга сургалт мэдээллийг хийлээ.