“И-Монгол академи” УТҮГ, Үндэсний аудитын газар хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулан “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нар батламжлан, гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын санаачлан хэрэгжүүлж буй төрийн аудитын үйл ажиллагаанд цахим шилжилтийг нэвтрүүлэх бодлогын хүрээнд салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр хамтран ажиллах, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-гаар дамжуулан Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын сэдвийн саналыг цуглуулах, аудитын үйл ажиллагааны мэдээллүүдийг иргэдэд түгээх чиглэлээр талууд хамтран ажиллах юм.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Мэдээллийн технологийн төвийн захирал А.Уянга-Эрдэнэ, “И-Монгол академи” УТҮГ-аас Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Төслийн менежер Д.Батчимэг нар оролцлоо.