E-Mongolia 3.0 хувилбарыг Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдаж байна.
Тус ажлын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг (https://erp.e-mongolia.mn/ ) ашиглах мэргэжил арга зүйн зөвлөгөө бүхий цогц сургалтыг Салбар дундын зохицуулалтын газрын шинжээч Б.Энх-Амар орлоо.
Сумын иргэд, төрийн албан хаагчдад Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн (https://www.e-mongolia.mn) 3.0 шинэчилсэн хувилбарын танилцуулга болон цахим ур чадвар олгох сургалтыг 10:30 цагаас сумын Соёлын төвд зохион байгуулах юм.