Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтыг англи хэлээр авах боломжтой боллоо

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт”-ыг англи хэл дээр авах боломж бүрдлээ.

Энэхүү тодорхойлолт нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнээр бүртгэгдсэн иргэдэд зориулагдсан бөгөөд амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамрагдахдаа шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой.

Instructions for accessing the service:

  1.  Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. Үйлчилгээ хайх хэсэгт “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт” гэж бичиж хайна.
  3.  Хэлний сонголтоос English (Англи хэл)-ийг сонгоно.
  4. Хүсэлтээ илгээж, бэлэн болсон тодорхойлолтоо цахимаар татаж авна.

Үйлчилгээг англи хэлээр авах боломж бүрдсэнээр иргэд орчуулгын нэмэлт зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна, гадаадын байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрт шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхэд илүү хялбар болж байна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197