Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Мэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Иргэд 2018 оноос хойш олгогдсон мэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломжтой боллоо.

Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулсны үндсэн дээр олгодог чадамжийн гэрчилгээ нь тухайн иргэн тодорхой мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшсэнийг гэрчлэх албан ёсны боловсролын баримт бичиг юм. Мөн холбогдох журмын дагуу чадамжийн гэрчилгээнд мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, чадамжийн нэгж, сургалтын байгууллага, мэргэшлийн түвшин зэрэг мэдээллийг тусгадаг.

Тус үйлчилгээнд 2018 оноос хойших нийт 74,134 чадамжийн гэрчилгээний лавлагааны мэдээлэл бүртгэгдсэн байна.

Иргэд уг үйлчилгээг E-Mongolia системийн “Лавлагаа” хэсгээс авч болохоос гадна “Төрд байгаа миний мэдээлэл” цэсийн “Боловсролын баримт бичиг” хэсгээс өөрийн холбогдох мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжтой.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм.

E-Mongolia системд боловсролын салбарын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын диплом, суралцах үеийн болон үнэмлэхийн тодорхойлолт зэрэг хэд хэдэн лавлагааг системээр авах боломж бүрдсэн.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм.

Save your time by using digital services E-Mongolia!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197