Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia системээр явагдаж буй 2026 оны төсвийн саналд оролцох иргэдийн тоо тасралтгүй өсөж байна

2026 оны төсвийн төслийг боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах зорилгоор санал авах ажиллагаа 2025 оны 8 дугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Тус санал асуулгад иргэд E-Mongolia төрийн цахим үйлчилгээний систем болон 11-11 төвөөр дамжуулан саналаа өгөх боломжтой.

2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 21:00 цагийн байдлаар 100,000 гаруй иргэн E-Mongolia системээр дамжуулан саналаа илгээгээд байна.

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг тусгах ажлын хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 4 -ний өдрөөс танхимын хэлэлцүүлгүүд эхэлсэн бөгөөд аж үйлдвэр, эрдэс баялаг, хот байгуулалт, орон сууц, зам тээвэр, эрчим хүч, цахим хөгжил, харилцаа холбоо зэрэг таван гол салбарыг хамарч байна. Өнөөдөр Боловсролын яамны хурлын танхимд боловсролын салбарын хэлэлцүүлэг 14:00 цагаас зохион байгуулагдана.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхам юм. Иймээс иргэд та бүхнийг E-Mongolia систем болон 11-11 төвөөр дамжуулан саналаа илгээж, төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.