“Хүнд суртлын индекс”-т “E-Mongolia”, “E-Business” системүүд нь уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ
Монголын төрийн үйлчилгээ олон жил иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл учруулж ирсэн “хүнд суртал” хэмээх ойлголтыг арилгах чиглэлд дорвитой алхам хийгдээд явж байгаа нь жил ирэх тусам мэдэгдэхүйц анзаарагдаж байгаа билээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас 20 жилийн турш хийж буй “Хүнд суртлын индекс” судалгааны 2024 оны үр дүнгээр “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан” гэсэн дүгнэлт гарчээ.
Судалгаагаар төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноо болж, 2021 оны судалгаатай харьцуулахад 4.8 хувиар өссөн нь эерэг үзүүлэлт юм. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн дийлэнх нь төрийн цахим системүүд болох “E-Mongolia” болон “E-Business” платформуудыг хүнд суртлыг бууруулахад бодит ахиц авчирсан хэмээн онцолжээ.

Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай
Урин дулааны улирал ирж байгаа эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол багагүй бүртгэгдсээр байна. Улаан бурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг бөгөөд дээрх өвчнөөр өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 30 хувь нь бүрэн тунд хамрагдаагүй байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг E-Mongolia системээс өөрийн бүртгэлээрээ нэвтрэн шалгах боломжтой бөгөөд хэрэв хамрагдсан тохиолдолд дараагийн тунг нь хэзээ хийлгэх ёстой талаар ч мэдэгдэл сануулга ирдэг байна.

“Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын видео хичээлүүдийг “Digital.edu.mn” платформоор дамжуулан цахим хэлбэрээр үзэх боломжтой боллоо
“И-Монгол академи” УТҮГ нь бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, тоон тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Digital.edu.mn” цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү платформ нь төрийн албан хаагчдаас эхлээд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн оршин суугчид зэрэг олон нийтийн бүлгийг хамарсан хүртээмжтэй сургалтын контент, мэдээллийг хүргэж байгаа юм.
Тус платформоор дамжуулан та бүхэн цахим ур чадвартай холбоотой гарын авлагуудтай танилцахаас гадна, цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн видео хичээлүүдийг цахимаар хаанаас ч үзэх боломжтой.

Эмнэлэг явахгүйгээр хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаж, дараагийн товыг цаг алдалгүй мэдэж аваарай
Эцэг эхчүүд та бүхэн заавал эмнэлэгт биечлэн очих шаардлагагүйгээр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг хэзээ ч, хаанаас ч, 24/7 цахимаар хялбархан аваарай.
Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг цахимаар авснаар:
- Цаг зав хэмнэнэ
- Вакцины хугацааг сануулна
- Мэдээллээ дэлгэрэнгүй хянах боломж
- Алдаа гарах эрсдэлгүй
- Татах, илгээх боломжтой

E-Mongolia системийн хэрэглэгч болох тун амархан
Төрийн 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн E-
Mongolia системийг та хаанаас ч, хэзээ ч, 24/7 ашиглах боломжтой. Монгол Улсад
болон гадаадад байгаа иргэд энэхүү системээр дамжуулан төрийн үйлчилгээг цаг
алдахгүй цахимаар авч байна.
Тус системийн хэрэглэгч хараахан болж амжаагүй бол та доорх алхмыг
хийхэд л хангалтай.
Бүртгүүлэхэд тун хялбар:
- E-Mongolia аппликейшнээ татна.
- Регистрийн дугаар, утасны дугаараа оруулаад мессежээр ирсэн кодоор
бүртгэлээ баталгаажуулна. - Банкны эрхээр шууд нэвтрэх эсвэл гадаадаас Lime дугаар ашиглан
бүртгүүлэх боломжтой.

Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсээр байна
“И-Монгол академи” УТҮГ-аас төрийн үйлчилгээг илүү хялбар, иргэдэд ойр, хүртээмжтэй байлгах тал дээр илүү анхаарч E-Mongolia системд цахимжсан байгаа үйлчилгээнүүдийн талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхээр энэ долоо хоногт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхим, Зам,тээврийн яам түүний харьяа байгууллага, Хууль зүйн туслалцааны төвийн хэвлэл мэдээллийг хариуцсан алба хаагчидтай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ.
Цаашид бусад төрийн байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.
