Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

“OPEN DATA HACKATHON” тэмцээн үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Нийслэлийн Бизнес инновацын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн (2024.09.02) эхэлж хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Оролцогч багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн загваруудыг боловсруулж, нээлттэй өгөгдлөөс гадна бусад эх сурвалжаас олж авах, ашиглахыг зөвшөөрдөг холбогдох вэб өгөгдөл болон API-уудтай нэгтгэн ашиглах боломжтой юм.

Тэмцээнд нийт 7 баг оролцож байгаа бөгөөд баг тус бүр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр санаачилж буй төслийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, Систем нэгтгэлийн газрын Систем ашиглалтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар зөвлөгөө мэдээлэл өгөв.

Thank you for your attention!