Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 50703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байна гэсэн тоон мэдээлэл гарчээ.
Өмнө нь галт зэвсэг худалдан авахтай холбоотой үйлчилгээ авахын тулд иргэд дараах олон төрлийн бичиг баримтыг биетээр бүрдүүлж, Цагдаагийн байгууллагад авч очих шаардлагатай байсан. Үүнд: Хүсэлт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт,Иргэний үнэмлэхийн хуулбар, Чээж зураг, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтод шаардагдах мөнгөн шилжүүлгийн баримт гэх мэт.
Харин одоо доорх Цагдаагийн байгууллагаас үзүүлдэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой нийт 14 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллага E-Mongolia, E-Business системээс цахимаар авах боломж бүрдсэн бөгөөд зарим нь шууд, зарим нь хоёр шатлалт хэлбэрээр явагдаж байна.
Шаардлагатай тохиолдолд та www.e-mongolia.mn вэб сайтад хандах эсвэл 1111-2 дугаарын утсаар холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:
- Галт зэвсэг шилжүүлэх (Иргэн) – / Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг/
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Шинээр олгох)
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Сунгалт)
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Нөхөж авах)
- Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (иргэн)
- Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх
- Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх нийт 7 үйлчилгээг 944 удаа авсан бөгөөд үүнээс Галт зэвсэг шилжүүлэх үйлчилгээг идэвхтэй буюу 699 удаа авсан байна.
E-BUSINESS СИСТЕМЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:
- Галт зэвсэг шилжүүлэх (ААН)
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Шинээр олгох)
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Сунгалт)
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Нөхөж авах)
- Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (ААН)
- Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх (ААН) – Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг.
- Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх (ААН)
The Public Service is in your hands.