Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулга дууслаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэр гарсан бөгөөд сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 5 хоногийн хугацаанд явагдаж 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууслаа.
Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн баталгаажуулалт 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хийгдэх бөгөөд Хуримтлалын сан /Баялгийн сан/-д иргэний хуримтлалын нэрийн дансанд байгаа одоогийн үлдэгдэл дээр ногдол ашгийн дүн нэмэгдэн орно. Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ авах сонголт хийсэн иргэдийн ногдол ашиг /2025.04.10/ өнөөдрөөс эхлэн олгогдоно.
Иргэдийн санал асуулга өгсөн тоон мэдээлэл:
Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ – 259,867
Хуримтлалын сан /Баялгийн санд/ – 11043
Хандив /Нийслэлийн дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэх мэт/ – 456 буюу нийт 271,366 иргэн саналаа өгсөн байна.
Хуримтлалын сан / Баялгийн сан/-д орсон ногдол ашгаа шалгах:
Та өөрийн бүртгэлээрээ И-Монголиа систем рүү нэвтрэн орох
Профайл хэсэгт байрлах “Төрд байгаа миний мэдээлэл” хэсэгт “Чингис хаан” Үндэсний Баялгийн Сан-д нийт хуримтлагдсан дүн харагдана.
Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.