Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм 

  1. E-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж Дохион хэлмэрчтэй боллоо 

    E-Mongolia систем нь сонсголын бэрхшээлтэй иргэн цахимаар зөвлөгөө, мэдээлэл авахад зориулан “Дохионы хэлмэрч”-ийг ажиллуулж, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд тэгш боломж олгоход чиглэсэн чухал алхам болж байгаагаараа онцлог болж байна. Иргэд, сонсголын бэрхшээлтэй иргэн дохионы хэлмэрчтэй “Дүрст дуудлага”-аар 1111 2 дугаар шугамаар дамжуулан холбогдож шаардлагатай мэдээ мэдээллээ шууд авч болохоос гадна E-Mongolia албан ёсны фэйсбүүк цахим хаягаар дамжуулан системд шинээр нэвтэрч буй үйлчилгээ болон бусад мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. 

    1. Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд Удирдлагын академитай хамтран ажиллана  

    Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Удирдлагын академитай /2025.02.11/ санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” зорилтыг хангаж ажиллах, төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулах зэргээр 2025 онд хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллахаар санал солилцлоо. 

    1. Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээ үзүүлэх, түүний хүртээмжит байдлыг сайжруулах, зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт боллоо 

    Өнгөрсөн хугацаанд тус газраас авдаг үйлчилгээнүүдийн цахимжуулалт үр дүнгээ өгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн өөрийн биеэр биечлэн ирж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан бол 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж, иргэдэд илүү хялбар, түргэн үйлчилгээ хүргэж байна. 

    1. E-Mongolia хиймэл оюунаар бүтээгдсэн сүлд дуутай боллоо  

    Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нь шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийж, 2024 оны 5-р сарын 7-нд “Иргэнээ хамгаалдаг” уриатай E-Mongolia 4.0 хувилбараа хиймэл оюунд суурилан танилцуулсан. Тэгвэл тус системийг хөгжүүлэгч залуус хиймэл оюун ухааны боломжийг ашиглан өөрсдийн бүтээсэн сүлд дуутай боллоо, өөрөөр хэлбэл үгийг өөрсдөө бичиж найруулан, дууны аяыг хиймэл оюунаар зохиолгож мөн адил хиймэл оюун ашиглан дуулуулсан байна. Энэхүү хиймэл оюунаар зохиосон сүлд дуу нь системийн шинэлэг байдал, технологийн хөгжлийг илэрхийлэхийн зэрэгцээ дахин давтагдашгүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй бүтээл болж буйгаараа онцлог юм.  

    1. “И-Монгол Академи” УТҮГ нь Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган – Data + AI Conference 2025 арга хэмжээнд оролцлоо 

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган – Data + AI Conference 2025 арга хэмжээг зохион байгууллаа. 

    Энэхүү хэлэлцүүлэг нь хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг олон нийтэд танилцуулж, салбарын оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэх, их өгөгдөл, хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай хэрэглэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчныг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд “И-Монгол академи” УТҮГ нь цаашдаа хиймэл оюуны тусламжтай 1 шатлалтай үйлчилгээг иргэндээ хиймэл оюунд тулгуурлаж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.  

    Thank you for your attention!