Төрийн үйлчилгээний операторуудыг чадавхжуулж байна

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар хоорондын зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний оператор ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. 

Тус сургалт нь MNS 6984:2022 стандартын шаардлагыг хангасан оператор ажилтнуудыг бэлтгэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, мэргэжлийн ур чадвартай төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой юм

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЦХХХЯ-ны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 18 оператор ажилтанд дараах агуулгын хүрээнд танхимын сургалтыг зохион байгуулав. Үүнд:

  • MNS 6984:2022 стандартын тухай;
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан үйлчилгээ үзүүлэх заавар;
  • Мэдээллийн аюулгүй байдал;
  • Хүний хувийн мэдээллийг хамгаалах;
  • Стрессээ зохицуулах нь;

Мөн E-Mongolia системээр дамжуулан иргэн, ААН-үүдэд хэрхэн үйлчилгээ үзүүлэх талаар заавар зөвлөгөө өгөх, онол практик хосолсон байдлаар сургалтыг орлоо. Дараагийн ээлжид эдгээр операторууд ажлын байран дээрээ дадлагажих юм.

Thank you for your attention!