ХХМТ-ийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах чиглэлд "Хуавей техноложи" компанитай хамтран ажиллана

2022-06-17

“И-Монгол академи” УТҮГ “Хуавей техноложи” ХХК -тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “И-Монгол академи“-ийн захирал Л.Энхбат, Хуавей техноложи компанийн захирал Сунг Яшу гарын үсэг зурлаа. 

Талууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх чиглэд хамтран ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолын дагуу 2022 онд үүсгэ байгуулагдсан бөгөөд төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэд, олон нийтийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

“Хуавей техноложи” компани нь дэлхийн 170 гаруй улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G сүлжээний технологийг түгээж буй олон улсын компани юм. Тус компани нь харилцаа холбоо,  мэдээллийн технологийн салбарт урт хугацааны хөгжил, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дэлхийн 130+ гаруй орны олон улсын байгууллага, компаниудын 30,000 гаруй мэргэжилтнүүдэд дэвшилтэт технологит суурилсан төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаа,хөгжүүлэлтийг хийсэн туршлагатай.

Thank you for your attention!