Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

E-Mongolia | “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр болно

2022-03-18

“E-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10:00-16:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал,

  • 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд
  • 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд
  • Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах
  • Хуулийн этгээдийн нэр авах
  • Хуулийн этгээдийн түр данс нээх
  • Тоон гарын үсэг авах
  • Нийгмийн халамжийн 31 үйлчилгээг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт ирснээр авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож ялагч болох боломжтой.

Thank you for your attention!