Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үзүүлдэг “Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа” болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа” үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс англи хэлээр авах боломжтой боллоо.
Ингэснээр эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн мэргэшлийн зэрэг болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг англи хэлээр авч, гадаад улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажиллах болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэхэд ашиглах боломжтой болж байна.
Дээрх лавлагааг англи хэлээр цахимаар авах боломж бүрдсэнээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтой юм.
How to Access the Service
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Үйлчилгээний хайлтын хэсэгт авахыг хүссэн лавлагааны нэрийг бичиж хайна.
- Үйлчилгээг сонгон, шаардлагатай мэдээллийг шалгана.
- Лавлагааг англи хэлээр авах сонголтыг сонгож, хүсэлтээ илгээнэ.
- Үйлчилгээний үр дүнгээ цахимаар хүлээн авна.
Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia
