Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

ГАДААД УЛСАД ЭЗЭМШСЭН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ, ДИПЛОМЫН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТУУД ЦАХИМЖЛАА 

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх зорилтын хүрээнд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд үе шаттайгаар цахимжуулсаар байна. 

Энэ хүрээнд “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран “Гадаад улсад эзэмшсэн дээд боловсролын зэрэг, дипломын лавлагаа, тодорхойлолт” үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүллээ. 

Өмнө нь E-Mongolia системээс зөвхөн Монгол Улсын дотоодын их, дээд боловсролын байгууллага төгсөгчдийн мэдээллийг авах боломжтой байсан бол гадаад улсад боловсрол эзэмшсэн иргэд дипломын мэдээллээ баталгаажуулах, лавлагаа, тодорхойлолт авахын тулд холбогдох байгууллагад өөрийн биеэр хандаж, олон шат дамжлага дамжин үйлчлүүлэх шаардлагатай байв. 

Харин энэхүү үйлчилгээг цахимжуулснаар гадаад улсад боловсрол эзэмшсэн иргэд лавлагаа, тодорхойлолтоо хүссэн үедээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломж бүрдэж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж байна. 

Үйлчилгээг авах дараалал: 

  • E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтрэх; 
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Гадаад улсад эзэмшсэн дээд боловсролын зэрэг, дипломын лавлагаа, тодорхойлолт” гэж хайх; 
  • Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээж, лавлагаа, тодорхойлолтоо цахимаар авах. 

Important Note: 

  • Энэхүү лавлагаанд 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр (БМИҮЗ) баталгаажиж, Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн дипломын мэдээлэл хамаарна. 
  • Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байгаа бол Боловсролын ерөнхий газрын 7014-0069 (дотуур 3) дугаарт холбогдон мэдээллээ нягтлуулах боломжтой. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197