Гадаадын иргэн гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах үйлчилгээг өмнө нь биечлэн очиж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлдэг байсан бол одоо E-Mongolia системээс хаанаас ч, хэзээ ч хялбараар цахимаар авах боломжтой боллоо.
“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн. Үүний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төвтэй хамтран
- Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах (Венын конвенцын гишүүн бус орноос олгогдсон үнэмлэх) – Exchange of a Foreign Driving License with a Mongolian Driving License (A certificate issued by a country that is not a party to the Vienna Convention)
- Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах (Венын конвенцын гишүүн орны үнэмлэх) – Exchange of a Foreign Driving License with a Mongolian Driving License (Vienna Convention member country license) үйлчилгээг цахимжууллаа.
Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн орноос олгосон, уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад хамрагдахгүйгээр Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авч болдог бөгөөд Венын конвенцын гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль, дүрмийн 20 асуулт бүхий тестийн шалгалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авна гэж заасан байдаг.
Хэрхэн цахимаар үйлчилгээ авах вэ?
- Гадаадын иргэн E-Mongolia систем рүү F регистрээр нэвтрэн үйлчилгээг авах хүсэлтээ илгээх бөгөөд Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн өөрийн биеэр очиж шалгалт өгнө.
Note: Гадаад улсын иргэн уг конвенцод нийцсэн, хүчин төгөлдөр үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрснээс хойш 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болно.