Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Зам засварын талаарх мэдээг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээс хүлээн аваарай

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа тул зарим замыг хэсэгчлэн, тодорхой хугацаагаар хааж байгаа билээ. Гэвч иргэд урьдчилсан мэдээлэлгүйгээр тухайн замаар зорчихыг оролдсоноос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, түгжрэл үүсэх нөхцөл байнга бүрдэж байна.

Иймээс зам хаах, шинэчлэх ажлын талаарх өдөр тутмын мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэж эхэллээ. Иргэд системд бүртгэлтэй байхад тухайн мэдэгдэл автоматаар ирэх бөгөөд мэдээллээ цаг тухайд нь авч, түгжрэлийг зайлсхийх боломжтой юм.

Мөн замын хөдөлгөөний бодит нөхцөл байдал, ачаалал ихтэй уулзваруудын талаарх бодит цагийн мэдээллийг E-Mongolia системээр 24/7 хүлээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгч та “Онцлох үйлчилгээ” хэсэгт байрлах “Авто замын ачаалал” цэс рүү хандах хэрэгтэй.

Энэ үйлчилгээг ашигласнаар:

  • Явах болон хүрэх цэгээ оруулснаар
  • Ачаалал ихтэй уулзвар, түгжрэлтэй бүсийг тодорхойлох
  • Тойруу замын ухаалаг саналыг авах боломжтой бөгөөд
  • Жолооч, зорчигч нарт цаг хэмнэх, хөдөлгөөнийг оновчтой төлөвлөхөд дэмжлэг болно.

Мөн авто замын хөдөлгөөний ачааллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн www.ubtraffic.mn вэбсайтаас авах боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.