Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

E-Mongolia-аар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээх боломжтой

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч иргэн жирэмсний болон амаржсаны улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг.

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ажлын өдрөөр тооцон тус тус олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн тэтгэмжийг авахын тулд даатгуулагч эх заавал хүсэлт гаргах шаардлагатай бөгөөд энэхүү хүсэлтийг цахимаар гаргах боломжтой.

“И-Монгол академи” УТҮГ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

“И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран ажиллаж стратегийн түншлэлийг эхлүүлэн, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэн нэмэгдүүлэх, E-Mongolia системд цахимжсан үйлчилгээг дахин загварчлах, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, байгууллагын дотоод нөөц чадавхад тулгуурлан хөгжлийн шинэ боломжуудыг бүрдүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүллээ.

Хот хоорондын авто замын хураамжаа E-Mongolia-аар төлж цагаа хэмнээрэй

Ердийн үед Улаанбаатар хотоос орон нутгийг зорих орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бол баяр, наадмын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж 100 мянгад хүрдэг байна. Хотоос гарах хөдөлгөөний үеэр хураамж төлөхийн тулд дараалах үүнээс шалтгаалан түгжрэл үүсэх, удаан хугацаанд саатах хүндрэлүүд гарч жолооч, иргэдийг бухимдуулдаг байсан үе саяхан мэт. Тэгвэл өнөөдөр төлбөр авах цэгүүд бүрэн цахимжиж  бэлэн мөнгө төлөх шаардлагагүй, дараалал түгжрэл үүсгэхгүйгээр хот хоорондын авто замын хураамжаа E-Mongolia-аар цахимаар төлөх хялбар боломж бүрдсэн.

E-Mongolia системд What3words технологийг нэвтрүүллээ

Иргэд аливаа гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг нөхцөл байдалд байршлаа хэлж мэдэхгүй тохиолдолд E-Mongolia аппликэйшний “Яаралтай түргэн тусламж дуудах” хэсэг дээр дарснаар what3words технологид суурилсан 3 үгт хаягаа хялбархан илгээх боломжтой.

3 үгт хаягаа хэрхэн илгээх вэ?

  1. E-Mongolia аппликэйшн руу нэвтэрнэ.
  2. Профайл хэсгийн баруун дээд буланд байрлах “SOS” товч дээр дарна.
  3. Таны байгаа газрын 3 үгт хаяг автоматаар тодорхойлогдож,
    • Цагдаа
    • Түргэн тусламж
    • Онцгой байдал зэрэг яаралтай холбоо барих дугаарууд руу шууд залгах боломж гарч ирнэ.

“И-Монгол академи” УТҮГ-аас Цахим ур чадварын сургалтыг зохион байгуулсаар байна

“И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын Сургалтын хэлтсээс энэ долоо хоногт  

  • Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Чингис хаан музей
  • Төв аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Үндэсний урлагийн их театр
  • Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газруудтай хамтран нийт  6 удаагийн 12 цагийн  101 төрийн албан хаагчдад Технологид суурилсан харилцаа, E-Mongolia ашиглалт, Хиймэл оюунаар контент бүтээх, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-E-Mongolia,  Төрийн байгууллагуудын  нэгдсэн цахим хуудас  “Gov.mn”-ыг удирдах арга зүй гэсэн агуулгуудаар танхим болон цахим сургалтыг зохион байгууллаа.

Энэ 7 хоногт E-Mongolia системтэй холбоотой иргэдээс 2047 дуудлага иржээ

Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн 11-11 /2/ дугаар шугамд 2407 дуудлага ирснээс 2154
дуудлагад 99%-ийн гүйцэтгэлтэй хариуллаа. Мөн Facebook , Twitter болон E-mail хаягаар
ирсэн 953 асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.