Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчидтай чөлөөт уулзалт хийлээ

“И-Монгол академи” УТҮГ нь алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулсаар байна. Энэ удаад Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг урьж оролцуулан /2025.04.17/ чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.
Х.Хатанбаатар нь 2009 онд Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулсан, Хувь хүний хөгжлийн чиглэлээр оюуны спорт, судалгаа, сургалтыг хөгжүүлж буй нийгмийн манлайлагч залуусын нэг билээ. Тус академи нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монголд болон олон улсад нийт 40 гэрээт салбар нээгдсэн. Тамирчид олон улсын 68 тэмцээнээс 1468 медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон амжилтыг эзэмшиж байна.
Чөлөөт уулзалтаар “Хурдтай суралцах ур чадвар” сэдвээр илтгэл танилцуулж, аливаа зүйлийг хурдтай суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс, дэлхийн жишиг, хувь хүн хурдтай суралцах ур чадварыг эзэмшсэнээр ямар ач холбогдолтой талаар чөлөөтэй ярилцан, харилцан санал, бодлоо солилцсон юм.
Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар цахим хөгжлийг түүчээлж буй залуустаа хандан: Хувь хүний хөгжлийн тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах ур чадвар, суралцах цаг хугацаа боломжоо үргэлж эрэлхийлж байхыг илэрхийлэв.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.