Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Арилжааны банкнууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй боллоо

2022-11-25

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг төр, хувийн хэвшил хамтран бий болгох зорилтын хүрээнд, банкны салбарынхан түүчээлж, lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүллээ.

Иргэд E-Mongolia системээс авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан. Тэгвэл банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагчид тухайн иргэнээс зөвшөөрөл авч 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг болж байна. Тухайлбал, банкнууд 

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /монгол, англи/
  • Reference on Address registration of citizen
  • Гэрлэсний бүртгэлгүй болон бүртгэлийн лавлагаа /монгол, англи/
  • Төрсний бүртгэлийн лавлагаа /монгол, англи/
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /монгол, англи/ зэрэг лавлагаа, тодорхойлолтуудыг иргэдээс шаардахгүй болж байгаа юм.

Банкны салбарынхан энэ системийг хэрхэн ашиглах талаар сургалтад хамрагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн Төрийн банк lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж байна.

Энэхүү системийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, “И-Монгол академи” УТҮГ хамтран хөгжүүллээ.

Thank you for your attention!