A state-owned enterprise
News

Та виз мэдүүлэх гэж байна уу? E-Mongolia-гаас шаардлагатай баримт бичгээ цахимаар аваарай
Гадаад улсын виз мэдүүлэхэд олон төрлийн лавлагаа, тодорхойлолт бүрдүүлэх шаардлага иргэдэд тулгардаг. Тэгвэл эдгээр баримт бичгийг төрийн байгууллагаар биечлэн явж авах шаардлагагүйгээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс цахимаар авах боломжтой. Иргэд визийн материал бүрдүүлэхдээ хамгийн түгээмэл шаардлагатай дараах лавлагаа, тодорхойлолтуудыг E-Mongolia системээс түргэн шуурхай авах боломжтой. Үүнд: Өмнө нь эдгээр баримт бичгийг авахын тулд иргэд холбогдох байгууллагад биечлэн очиж, дараалал хүлээж, цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо гар утас, компьютер ашиглан хаанаас ч, хүссэн үедээ цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж байна. Мөн E-Mongolia системээс олгож буй лавлагаа, тодорхойлолтууд нь QR код болон цахим баталгаажуулалттай тул виз мэдүүлэх материалд ашиглах боломжтой албан ёсны баримт бичиг юм. Та бүхэн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгээ E-Mongolia аппликейшн болон веб хуудас ашиглан цахимаар авч, үйлчилгээгээ илүү хялбар, хурдан аваарай.

БОЛОВСРОЛЫН ЛАВЛАГААГ ЦАХИМААР ХЯЛБАР АВААРАЙ
Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд боловсролтой холбоотой лавлагаа, тодорхойлолтуудыг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр цахимаар авах боломж бүрдээд байна. Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургууль, байгууллагад биечлэн хандаж, бичиг баримт бүрдүүлдэг байсан бол өнөөдөр E-Mongolia системийг ашиглан хүссэн үедээ, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэж байна. Боловсролын үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээг илүү шуурхай, хялбар, хүндрэлгүй авах нөхцөл бүрдэж байна. Иргэд одоогийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан дараах боловсролын лавлагаа, тодорхойлолтуудыг цахимаар авах боломжтой. Үүнд: Дээрх үйлчилгээг авахын тулд иргэн та E-Mongolia системийн веб сайт болон гар утасны аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтэрч, үйлчилгээний нэрээр хайлт хийснээр шууд авах боломжтой. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнүүдийг үе шаттайгаар цахимжуулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэн төвтэй болгох ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ТОДОРХОЙЛОЛТУУД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ
Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх цахим шилжилтийн бодлогын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ болон Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран боловсролын салбарын зарим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд шинээр нэвтрүүллээ. Ингэснээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй болон төгссөн иргэд өөрт шаардлагатай тодорхойлолтоо цахимаар, түргэн шуурхай авах боломжтой болж байна. Тодруулбал, “Суралцаж байгаа нь үнэн болно”, “Төгссөн нь үнэн болно” зэрэг тодорхойлолтыг өмнө нь тухайн сургалтын байгууллагад биечлэн очиж, материал бүрдүүлэн авдаг байсан бол одоо гар утас болон компьютероосоо хүссэн үедээ, хаанаас ч авах нөхцөл бүрдлээ. Шинээр цахимжсан үйлчилгээнд: Үйлчилгээ авах заавар: Энэхүү шийдэл нь боловсролын салбарын мэдээллийн санг төрийн нэгдсэн үйлчилгээний системтэй уялдуулж буй дижитал засаглалын бодит алхам болж буйгаараа онцлог байна. Тухайлбал, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн иргэд ажилд орох, үргэлжлүүлэн суралцах, гадаад дотоодын байгууллагад материалаа бүрдүүлэх зэрэг шаардлагатай үед тодорхойлолтоо богино хугацаанд, шат дамжлагагүй авах боломжтой болж байгаа нь төрийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

“И-Монгол академи” УТҮГ, МТҮП-ийн алба хаагчдад “Оффисын эрүүл мэндийн ABC” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орчин үеийн дижитал шилжилтийн салбарт ажиллаж буй алба хаагчдын хувьд дэлгэцийн өмнө олон цагаар сууж ажилласнаас шалтгаалан нуруу, хүзүү чилэх, булчин хөших, нүд аргах зэрэг эрүүл мэндийн нийтлэг асуудлууд тулгардаг. Үүнтэй холбогдуулан “И-Монгол академи” УТҮГ-аас ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах болон ажлын байрны зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Энэхүү ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян”-ыг эхлүүлж, “Оффисын эрүүл мэндийн ABC” сэдэвт сургалтыг өглөөний уулзалтаар амжилттай зохион байгууллаа. Сургалтыг өглөөний уулзалт хэлбэрээр явуулсан нь алба хаагчдыг ажил эхлэхээс өмнө эерэг хандлагаар цэнэглэж, эрүүл мэндийн зөв дадлыг тухайн өдрийн ажилдаа шууд хэрэгжүүлэх боломжийг олгож буйгаараа өндөр ач холбогдолтой байв. Тус сургалтыг Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйн мэргэжилтэн А.Бямбахишиг удирдан явуулсан бөгөөд дараах үндсэн агуулгыг багтаасан “ABC” зарчмыг танилцууллаа. Үүнд: Сургалтын үеэр алба хаагчид өөрсдийн санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаж, тулгамддаг асуудлуудынхаа талаар мэргэжлийн зөвлөгөө авсан юм. Алба хаагчид ажлын байрандаа дасгал хөдөлгөөнийг тогтмол хэвшүүлснээр мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болоод зогсохгүй, ажлын ядаргаа буурч, тархины үйл ажиллагаа сэргэснээр байгууллагын дунд хугацааны бүтээмж, ажлын чанарт эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ” ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ АНХААРАХ САНАМЖ
Авто тээврийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрч байна. 2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1.4 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 1,272,188 нь автомашин бөгөөд нийт тээврийн хэрэгслийн 89.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 6 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тээврийн хэрэгслийн хэрэглээ, хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна. Иргэн та “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг E-Mongolia системээр авахдаа дараах мэдээлэл, шаардлагыг анхаарна уу. Үүнд: Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг цахимжуулснаар өмчлөл шилжүүлэх үйл явц илүү хялбар, шуурхай болж байна. Өмнө нь иргэд олон байгууллагаар дамжин цаг хугацаа зарцуулдаг байсан бол өнөөдөр мэдээллийн сангийн уялдаа холбоо, цахим баталгаажуулалтад суурилан үйлчилгээг богино хугацаанд авах боломж бүрдээд байна. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн интеграц сайжирснаар тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, торгууль, өмчлөлийн бүртгэл, даатгал зэрэг үйлчилгээ бүрэн цахим хэлбэрт шилжих суурь нөхцөл улам бүр бэхжиж, иргэн төвтэй, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээний шинэ тогтолцоо өргөжих хандлагатай байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ API SERVICE-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД НЭЭЖ БАЙНА
Монгол Улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютерээсээ авах боломж бүрэн бүрдээд байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэгтгэн хүргэснээр цахим засаглалын хөгжил шинэ шатанд гарч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртсон билээ. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” системээр дамжуулан 89 байгууллагын 1,269 төрлийн үйлчилгээг нийт 102 сая удаа үзүүлж, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэсэн үр дүн гарсан нь төрийн үйлчилгээний цахим шилжилт бодит үр өгөөжөө өгч байгааг харуулж байна. Харин энэ удаад төрийн үйлчилгээг зөвхөн нэг платформд төвлөрүүлэхээс илүүтэйгээр иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон дижитал орчин руу нэвтрүүлэх дараагийн томоохон алхмыг хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, төрөөс хувийн хэвшлийн байгууллагуудтай API холболт хийж, иргэдийн хамгийн эрэлттэй төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтуудыг өргөн хэрэглээний аппликейшнүүдэд нэгтгэн нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэд “E-Mongolia” системд тусад нь нэвтрэх шаардлагагүйгээр SocialPay, Toki, Ard, Skytel, GS25, CU, Orange Loyalty өдөр тутам ашигладаг аппликейшнүүдээсээ төрийн үйлчилгээг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь төрийн үйлчилгээг иргэний хэрэглээнд илүү ойртуулж, үйлчилгээ авах үйл явцыг хялбаршуулсан хэрэглэгч төвтэй шинэ шийдэл болж байна. Эхний ээлжид иргэдийн хамгийн их ашигладаг 15 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хувийн хэвшлийн платформуудад нэвтрүүлээд байна. Үүнд: Энэхүү шинэчлэл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна. Төр мэдээллийн сан, үйлчилгээний дэд бүтцээ нээлттэй API хэлбэрээр ашиглуулах боломж бүрдүүлснээр хувийн хэвшил хэрэглэгчийн туршлагад суурилсан, хүртээмж өндөртэй үйлчилгээ хөгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд төрийн үйлчилгээ илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болохоос гадна иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах ач холбогдолтой. Цаашид төрийн үйлчилгээ зөвхөн төрийн платформ дээр төвлөрөх бус, иргэдийн өдөр тутам ашигладаг банк, финтек, худалдаа, харилцаа холбоо болон бусад дижитал экосистемүүдтэй улам нягт холбогдох хандлага эрчимжихээр байна. Энэ нь цахим засаглалыг хэрэглэгч төвтэй загварт шилжүүлэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмж, ашиглалтын давтамжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийн суурь орчныг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ иргэнээ хүлээдэг бус, иргэний хэрэглээ дотор уусаж ажилладаг шинэ тогтолцоо Монгол Улсад бодитоор бүрэлдэж эхэлж байна.
Our Systems