Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

A state-owned enterprise

News

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа 

“И-Монгол академи” УТҮГ нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж  байгаа бөгөөд ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажилласаар байгаа билээ.  Энэ хүрээнд тус байгууллага нь Мэдээлэл технологийн үндэсний парк болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш 60 цагийн онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.  Тус сургалтаар харааны бэрхшээлтэй иргэд компьютер болон ухаалаг утас ашиглах, дэлгэц уншигч программ хэрэглэх, мэдээлэлтэй харилцах, боловсруулах, түгээх зэрэг мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, сургалтад хамрагдсан 11 иргэнд гэрчилгээ гардуулснаар сургалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.  Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.   Холбоо барих утас: 77111197-3  

MoU signed between “E-Mongolia Academy” and General Executive Agency of Court Decision (GEACD). 

“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологид суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.  Талууд өмнө нь байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг үнэлж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн, дараагийн шатанд гаргах зорилгоор ийнхүү санамж бичгийг шинэчлэн байгуулж буйгаараа онцлог юм.  Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ -ын захирал М.Баттулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, доктор (Ph.d), хурандаа А.Намсаманд нар гарын үсэг зурж, дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.  Хамтын ажиллагааны хүрээнд:   Энэхүү хамтын ажиллагаа нь өмнөх шатны ололт, туршлагад тулгуурлан илүү системтэй, үр дүнд чиглэсэн байдлаар хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын үйл ажиллагааг ил тод, шуурхай болгоход бодит ахиц авчрах ач холбогдолтой юм.    Цаашлаад төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо сайжирснаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хугацаа, шат дамжлага буурч, төрийн цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэх суурь нөхцөл бүрдэх юм. 

“И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчид олон улсын AI, кибер аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, туршлага судаллаа

“И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын алба хаагчид Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын олон улсын сургалтад хамрагдан, дэвшилтэт технологийн чиглэлээр туршлага судаллаа. Тус сургалт нь “Comprehensive AI & Data Science: From Fundamentals to Real-World Application” нэрийн дор Thailand International Cooperation Agency (TICA) болон Chulalongkorn University-ийн Шинжлэх ухааны факультетийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 4–нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Сургалтын хүрээнд Тайландын кибер аюулгүй байдлын тэргүүлэгч ALPHASEC компани хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулж, бодит хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцсан байна. Тухайлбал, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг үнэлж, эмзэг байдлыг илрүүлэн засварлах үйл явцыг автоматжуулдаг “Cyberwatch”, мөн Dark Web орчны заналхийллийг шинжилж, урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлдэг “Darklens” платформуудыг танилцуулжээ. Энэхүү сургалтыг Chula Unisearch зохион байгуулсан бөгөөд хиймэл оюун ухааны суурь ойлголтоос эхлээд Machine Learning, Large Language Models (LLM) зэрэг дэвшилтэт технологийг хамруулсан цогц агуулгатай байв. Сургалтад хамрагдсан И-Монгол академи УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын алба хаагчдын хувьд AI болон кибер аюулгүй байдлын орчин үеийн шийдлүүдийг бодит жишээн дээр судалж, цаашлаад E-Mongolia системийн аюулгүй байдал, хөгжүүлэлтийг сайжруулахад нэвтрүүлэх боломж, туршлагыг хуримтлуулсан нь онцлог байлаа. Ингэснээр цахим үйлчилгээний аюулгүй байдлыг шинэ шатанд гаргах, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд бодит ахиц дэвшил болохоор байна.

E-MONGOLIA СИСТЕМИЙН ХҮРТЭЭМЖИЙН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын 2025 оны байдлаар нийт 107,904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 32 хувь нь нийслэлд, 68 хувь нь орон нутагт оршин сууж байгаа бөгөөд эдгээр иргэдээс Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд 57000 гаруй иргэн бүртгэлтэй байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia систем нь иргэн бүрд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх зорилгын хүрээнд тасралтгүй шинэчлэл хийсээр ирсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг системд тусгах, сул хараатай иргэдэд зориулсан өнгөний контраст тохируулах, шөнийн горимд шилжих, үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг боломжийг 3.0 шинэчлэлээр нэвтрүүлсэн. Мөн хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоонууд (дэлгэц томруулах, өнгө өөрчлөх, уншигч программ) нэвтрүүлж, олон улсын вебийн хүртээмжийн WCAG стандартыг ханган ажиллаж байна. Үүний зэрэгцээ хадмал орчуулга, дохионы хэлмэрчтэй контентуудыг үе шаттайгаар нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг бодитоор нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдэд илүү хялбар, шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна. Европын Холбооны санхүүжилттэй, “DW Akademie”-ийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд “Хөгжлийн Туслалцаа төв” НҮТББ-аас “Хүртээмжтэй вэбсайт” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Mongolia системийн веб сайт, аппликейшнд хүртээмжийн үнэлгээ хийж, үр дүнг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор танилцууллаа. Уулзалтад “И-Брайл софт” ХХК-ийн төлөөлөл оролцож, үнэлгээний дүгнэлт, цаашид олон улсын стандартын дагуу системийн хүртээмжийг сайжруулах зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлон дурдлаа. Энэхүү үнэлгээ, зөвлөмжийн уулзалт нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн чухал алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсад цахим засаглалын хөгжлийг дараагийн шатанд гаргах, иргэн бүрийг хамарсан тэгш хүртээмжийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм. Цаашид E-Mongolia системд нэвтэрсэн болон шинээр нэвтрүүлэх төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч, цахим хөгжлийг түүчээлэн ажиллах болно.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэл өнөөдөр дуусна

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2937 оюутан хүсэлтээ илгээсэн байна. Тус бүртгэл 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагт дуусах тул оюутан залуус хугацаандаа амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх, энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 жилийн хугацаанд төлсөн байх шаардлагыг хангасан байна. Бүртгүүлэхийн тулд оюутнууд E-Mongolia системд өөрийн эрхээр нэвтэрч “Үйлчилгээ” цэсээс “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” гэж хайж, “Үйлчилгээ авах” товчийг дарна. Шалгуурт нийцсэн тохиолдолд “Үр дүн” хэсэгт хүсэлт амжилттай хүлээн авсан тухай мэдэгдэл харагдах бөгөөд хүсэлтийн явцыг “Мэдэгдэл” хэсгээс хянах боломжтой. Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ. Сургалтад хамрагдан төгссөн оюутнуудыг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Батлан хамгаалах яамны 1800-1144, оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулж авах боломжтой.

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна 

Цахим технологи, интернэт сүлжээ хурдацтай хөгжиж буй өнөө үед иргэд мэдээллийн технологийн боломжийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллээ тодорхойлох, олж авах, үнэлэх, хуваалцах, нэгтгэх, шинээр бүтээх замаар нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.  Цахим үйлчилгээ, технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг сайжруулах нь чухал ач холбогдолтой асуудал болоод байна.  “И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нэн ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.  Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.04/ “И-Монгол академи” УТҮГ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.  Тус сургалт нь 3 долоо хоногийн хугацаанд нийт 60 цагийн багц хөтөлбөрөөр хэрэгжих бөгөөд онол, практик хосолсон агуулгатайгаар явагдана. Сургалтад хамрагдсан иргэд дараах ур чадваруудыг эзэмших боломжтой. Үүнд:  Энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих, цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.  Холбоо барих утас: 77111197-3 

Our Systems

Cooperation

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197