Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2026-2027 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 126,827 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай.
