E-Mongolia Academy

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД ЗОРИУЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ 

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “И-Монгол академи” УТҮГ-аас хөгжүүлсэн E-Business платформыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлснээс хойш 3 жил өнгөрчээ. Өнөөдөр бизнес эрхлэгч хүн бүрд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ 3 нас хүрч байна.  

E-Business платформд хуулийн этгээд үүсгэн байгуулахаас эхлээд татан буулгах хүртэл бүх шатыг цахимжуулж, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн билээ. Энэхүү платформд 192.790 хэрэглэгч бүртгэлтэй байгаа бөгөөд 68 байгууллагын 953 төрийн үйлчилгээ цахимжсан байна.  

Бизнес эрхлэгчдийн хамгийн их хандалттай үйлчилгээнээс дурдвал:  

  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах 177,435 
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт 43,561 
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах 33,784 удаа тус тус авсан нь бизнес эрхлэгчдэд цахимжсан төрийн үйлчилгээ хэр их эрэлттэй байгааг харуулж байна. 

Үүнээс гадна аж ахуйн нэгж шинээр байгуулах гэж буй иргэд хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх ч боломжтой юм. 

Судалгаагаар Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг байна. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн төрийн үйлчилгээг байршлаас үл хамааран, цахимаар тэгш хүртээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулж байна.  

Өмнө нь E-Business платформоос зөвхөн порталаар үйлчилгээ авдаг байсан бол 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн илүү хүртээмжтэй мобайл хувилбараа нээсэн.  

Ингэснээр хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, өгөгдлүүд ил тод байх бөгөөд хуулийн этгээдийг регистр, нэр болон эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, оюуны өмч, төрийн худалдан авах ажиллагааны тендерт шалгарсан байдал зэргээр нь хайх боломжтой байна.  

Мөн хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа хэрэгтэй үйлчилгээгээ шуурхай авахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаагаа илүү уян хатан, оновчтой зохион байгуулах боломжтой болж төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгаас бизнес эрхлэх боломж нэмэгдэх юм.  

E-Business платформ нь гурав дахь жилдээ бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийг тууштай нэвтрүүлсээр ирсэн бөгөөд цаашид илүү хүртээмжтэй, хялбар байх шийдлийг нэвтрүүлэн E-Business 2.0 хувилбараа танилцуулахаар бэлтгэж байна.  

Бидэнтэй хамтран платформыг идэвхтэй ашиглаж, санал хүсэлтээ тогтмол хүргэж ирсэн бизнес эрхлэгчид, байгууллагууддаа талархал илэрхийлье. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197