E-Mongolia Academy

Энэ хичээлийн жилд 170,000 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдах хүсэлтээ E-Mongolia-аар амжилттай илгээсэн байна

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаар цэцэрлэг, сургуульд хамрагдах хүсэлтийг дөрөв дэх жилдээ амжилттай хүлээн авч байна.

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллах юм. Тэгвэл E-Mongolia системээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах эхний шатанд 109,147 хүүхэд, хоёрдугаар шатанд одоогийн байдлаар 13,774 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135,582 хүүхэд цэцэрлэгт суралцах бөгөөд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна.

Харин нийслэлийн хэмжээнд 326 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 78,597 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. E-Mongolia системээр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүсэлтээ 45,771 хүүхэд илгээжээ.

Мөн эцэг эх, асран хамгаалагчид нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 1 дүгээр шатны  бүртгэлд цахимаар хүсэлтээ илгээж амжаагүй байгаа бол 2 дугаар шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шатны цахим бүртгэл 2025 оны 08 дугаар сарын 28-ны 09:00 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.