E-Mongolia Academy

7 ХОНОГИЙН ТОЙМ

1.Оюутан цэргийн бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна. “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил  олгох журам” шинэчлэгдсэний  дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

2.”Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ноогдол ашгийн санал хураалт дууслаа

Эрдэнэс Тавантолгой ХК-ны ноогдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, эсвэл нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэсэн сонголттойгоор санал хураалт Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр явагдаж дууслаа.Тус санал хураалтад 505,318 иргэн саналаа өгчээ.Үүнд:  Ноогдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо: 95.35% буюу 481,809 иргэн.Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах сонголт хийсэн иргэдийн тоо: 4.40% буюу 22,242 иргэн. Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан иргэдийн тоо: 0.25% буюу 1,267 иргэн тус тус саналаа илгээсэн байна.

3.Mонгол улсын 21 аймгууд E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байна!

  • Архангай аймаг: Насанд хүрсэн иргэдийн 77.4% нь E-Mongolia системийг ашиглаж байна. Эрдэнэбулган сум хамгийн олон, 378,214 удаа цахимаар үйлчилгээ авсан байна.
  • Булган аймаг: Насанд хүрсэн иргэдийн 78.4% нь E-Mongolia системийг ашиглаж байна. Булган сум нь 260,605 удаа үйлчилгээ авч, тэргүүлж байна.
  • Баянхонгор аймаг: Насанд хүрсэн иргэдийн 79% нь E-Mongolia системийг ашиглаж байна. Баянхонгор сум 642,502 удаа цахимаар үйлчилгээ авчээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197