E-Mongolia Academy

Оюутан цэргийн бүртгэл 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 01-ны өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.

Монгол улсын засгийн газрын 2017 оны 1 сарын 25-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил  олгох журам” шинэчлэгдсэний  дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ. Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197