Монгол Улсад ахмад настай иргэд болон тусгай хэрэгцээт иргэд нь хүн амын бусад бүлгүүдтэй харьцуулахад цахим ур чадвар нь хамгийн бага буюу хангалтгүй түвшинд байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2021 судалгаагаар гаргажээ.
Ахмад настай иргэд олон нийтийн сүлжээ хэрэглэх нь нэмэгдэж, цахимаар бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авалт хийх нь ихэсч байгаа хэдий ч цахим орчинд халдлагад өртөх, цахим залилангийн хохирогч болох тохиолдол өндөр байгаа нь цахим орчин дахь аюулгүй байдлын мэдлэг мэдээллийг өгөх, цаашлаад цахим ур чадварыг сайжруулж, чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байгааг илтгэж байна.
Дээрх хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн бөгөөд хөтөлбөрөөр сайн дурын 100 оюутан залуус, ахмадыг сонгон шалгаруулж “Digital nation ambassador (DNA) болгон бэлтгэх ба цахим ур чадварт суралцсан Улаанбаатар хотын 9 дүүргийн 1000 ахмад настай иргэдэд цахим ур чадварыг эзэмшүүлэн, зааж сургана.
Хөтөлбөр үндсэн 3 үе шаттай:
I – Үе шат: Шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан залуус, ахмад настнууд 09 дүгээр сард болох хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцоно.
II – Үе шат: Шалгарсан сайн дурынхан DNA -Үндэсний цахим элч болох сургалтад хамрагдаж, төгсөнө.
III – Үе шат: Багийн зохион байгуулалтад орж, 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл нийт дөрвөн сарын хугацаанд 1000 ахмад настай иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх юм.
Хөтөлбөр эхлэхээс дуусах хүртэл тууштай, идэвхтэй оролцсон DNA-Үндэсний цахим элч нарт сайн дурын ажилтны сертификат болон сургалт, дамжаанд суралцах эрхийн бичиг гардуулна.
Холбоос дээр дарж хөтөлбөрт бүртгүүлнэ үү. https://forms.gle/8ji1Q317UWVEoYDx5 Бүртгэлийн хугацаа: 2024 оны 08 сарын 25-ны 23:59 цагт дуусна.