E-Mongolia Academy

Стандартын 6674 мэдээллийг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын стандартын улсын бүртгэлд 6674 стандартын мэдээлэл байна. Дээрх мэдээллийг Стандарт, хэмжил зүйн зүйн газартай хамтран цахимжууллаа.

Мэдээлэл авахын тулд иргэн та E-Mongolia системд өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтрэн орж

  • Үйлчилгээнүүд хэсгээс Стандарт цэсийг сонгоно.
  • Стандарт цэсээс стандартын цахим сан гэсэн үйлчилгээг авна.

Стандартын цахим сан үйлчилгээнээс бүх стандартын мэдээллийг харах ба төлбөр төлсний дараа татаж авах боломжтой.


Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2525 дугаараас аваарай.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197