Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын оператор ажилтнуудыг мэргэшүүлж байна

Төрийн үйлчилгээг хурдан, шуурхай стандартын дагуу иргэн, хуулийн этгээдэд хүргэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын оператор ажилтнуудыг  мэргэшүүлэх сургалтад хамрууллаа. 

Тус сургалтад “Монгол шуудан” ХК-ийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 29 салбарын шуудангийн үйлчилгээний 58 ажилтан, Нийслэл хариуцсан хэлтсийн 10 ажилтанд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэдэ хамрагдсан. Мөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 5 ажилтан болон орон нутгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга 7 хүн 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус хамрагдлаа. 

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр (operator.e-mongolia) дамжуулан иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар заавар, зөвлөгөө өгөх, онол практик хосолсон сургалтад дараах агуулга багтсан. Үүнд:

  • MNS 6984:2022 үйлчилгээний стандартын тухай 
  • Мэдээллийн аюулгүй байдал 
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох журам 
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох журам 
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх дадлага зэрэг болно. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!