E-Mongolia Academy

Улсын Төсөвт Үйлдвэрийн газар

Мэдээ мэдээлэл

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл”  цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл 3-р сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр хүлээн авна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох журам”-ын дагуу оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагсад сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн бүртгүүлнэ. Энэ жилийн  “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл”  цэргийн мэргэжил олгох сургалт нь цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой болсон ба 2,3-р курсийн оюутнууд хамрагдаж байгаагаараа онцлог юм. Мөн онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах ба оюутнууд сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших юм. Энэ жилийн хувьд эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтууд түлхүү орно. Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү сургалтад өнгөрсөн хугацаанд хот, хөдөөгийн их сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн 10000 гаруй оюутан, суралцагчийг хамруулж, цэргийн мэргэжил олгон I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгээд байна. “Оюутан цэргийн анхан шатны бүртгэл” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг “Батлан хамгаалах яам”-ны 1800-1144, Оюутны голч дүнтэй холбоотой асуудлыг “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 7577-2727 утсаар тус тус тодруулна уу!

E-MONGOLIA СИСТЕМИЙН “АЖЛЫН БАЙР” ЦЭС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

   Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран “E-Mongolia” системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа. Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон. Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:    Шинэчлэгдсэн “Ажлын байр” цэс нь баталгаатай, идэвхтэй ажлын байрны мэдээллийг нэг эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажлын байрыг ил тод, төвлөрсөн байдлаар харуулж байна. Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж б

7 хоногийн тойм

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ,ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ E-MONGOLIA-ААР ИЛГЭЭГЭЭРЭЙ  Галт зэвсэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй онцгой хэрэгсэл тул түүний эзэмшил, ашиглалт, хадгалалтыг Монгол Улсын хууль тогтоомжоор нарийн зохицуулдаг. Хуулийн дагуу 21 нас хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, гэмт хэрэг үйлдэж байгаагүй иргэн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, хадгалах эрхтэй.   Өмнө нь уг сургалтад хамрагдахын тулд иргэд биечлэн очиж хүсэлт гаргах, олон төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байсан бол “И-Монгол академи” УТҮГ, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй төвтэй хамтран уг үйлчилгээг бүрэн цахимжуулж, E-Mongolia системээр хүсэлт илгээх боломжийг бүрдүүллээ.  Сургалтад хамрагдах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?   1.Сургалтад хамрагдах иргэн     – Эрүүл мэндийн хуудас; 2.Буудлагын спортын холбооны гишүүн     – Эрүүл мэндийн хуудас;    – Буудлага  спортын  холбооны  тодорхойлолт, албан бичиг, гишүүнчлэлийн үнэмлэх;     – Буудлага  спортын холбооны  улсын  бүртгэлд  бүртгүүлсэн  гэрчилгээний  /нотариатаар батлуулсан хуулбар/;  3.Цэрэг, цагдаагийн сургууль төгссөн      – Эрүүл мэндийн хуудас болон цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;    4. Зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай алба       – Эрүүл мэндийн хуудас болон зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;      – Цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;      – Ажлын үнэмлэх хавсаргах;  5.Гэрээт, харуул хамгаалалтын алба      – Эрүүл мэндийн хуудас      – Сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ (давтан сургалтын нотломжийн хамт, нотариатаар батлуулсан)  Анхаарах нь: Хавсаргах материалууд сонголтоос шалтгаалан ялгаатай боловч системээс үүсгэх лавлагаанууд адил байна.  Хүсэлт амжилттай илгээгдсэний дараа холбогдох албан хаагч материалуудтай танилцан төлбөрийн нэхэмжлэх үүсгэнэ. Иймд сургалтад хамрагдах газрын хаягийг үнэн зөв бөглөх шаардлагатай.   Төлбөрөө E-Mongolia-ийн Цахим хэтэвч цэсээр төлөх боломжтой бөгөөд төлбөр төлөгдсөний дараах сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг профайл хэсэгт байрлах үйлчилгээний түүх хэсгээс харах боломжтой.  Мөн сургалтад амжилттай хамрагдсан иргэн, албан хаагчид сургалтын тодорхойлолтоо цахимаар авах боломжтой юм.  E-MONGOLIA СИСТЕМЭЭС “ЦАГ АГААРЫН ТОДОРХОЙЛОЛТ (ДУНДГОВЬ АЙМАГ)” АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО  “И-Монгол академи” УТҮГ, Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” үйлчилгээг цахимжууллаа.   Цаг агаарын гамшгийн улмаас эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэн, хуулийн этгээд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахын тулд тухайн байршилд тодорхой хугацаанд цаг агаарын гамшиг тохиолдсоныг баталгаажуулсан цаг агаарын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Энэхүү тодорхойлолт нь Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас албан ёсоор олгодог баримт бичиг юм.  Уг үйлчилгээ нь улсын хэмжээнд байрлах 138 цаг уурын өртөө, 180 харуулын ажиглалтын мэдээлэлд тулгуурлан дараах тоон мэдээлэл, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг олгож байна. Үүнд агаар болон хөрсний температур, агаарын даралт, чийгшил, хур тунадас, салхи, цаг агаарын үзэгдлийн мэдээлэл багтана.  Иргэд E-Mongolia системээр, хуулийн этгээд E-Business системээр дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой.  Үйлчилгээг хэрхэн авах вэ?  Тус үйлчилгээний тодорхойлолт нь ажлын 3 хоногийн дотор боловсруулагдах бөгөөд зөвхөн веб порталаар авах боломжтой.  ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-BUSINESS СИСТЕМД “ТАМГА, ТЭМДГИЙН ХЯНАЛТЫН ДУГААР АВАХ” ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА  Монгол Улсад шинээр хуулийн этгээд байгуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг хамгийн эхний бодит хүндрэлүүдийн нэг бол тамга, тэмдгийн хяналтын дугаар авах үйл явц байсан. Өмнө нь энэхүү хяналтын дугаарыг авахын тулд олон төрлийн баримт бичиг бүрдүүлж, төрийн байгууллагад биечлэн очих, дахин дахин засвар өөрчлөлт хийлгэх зэрэг цаг хугацаа, зардал ихтэй шат дамжлага шаардлагатай байсан.  Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Тамга, тэмдгийн хяналтын дугаар авах” үйлчилгээг E-Business системд амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр шинээр компани байгуулсан иргэд уг үйлчилгээг цахимаар, илүү хурдан, хүртээмжтэй авах боломж бүрдэж байна.  Тамга, тэмдгийн хяналтын дугаар нь хуулийн этгээдийн албан ёсны тамга хүчинтэй эсэх, давхардаагүй эсэх, хууль ёсны бүртгэлтэй эсэхийг баталгаажуулдаг үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хяналтын дугааргүйгээр гэрээ хэлцэл байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээ авах боломж хязгаарлагддаг.  Иймд уг үйлчилгээг цахимжуулснаар гарааны бизнес, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бизнес эхлүүлэх эхний шатны хүндрэлийг бууруулж байгаа юм.   Тамга тэмдгийн хяналтын дугаар хэрхэн авах вэ?  Анхаарах зүйлс: Хэрэв таны хүсэлт өмнө нь “Зөвшөөрсөн” төлөвт орсон бол тухайн үйлчилгээг дахин авах боломжгүй бөгөөд хүсэлт “Илгээсэн” эсвэл “Боловсруулж байгаа” төлөвт байх хугацаанд л цуцалж, дахин илгээх боломжтой юм. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тамга, тэмдгийн хяналтын дугаар автоматаар үүсэх бөгөөд нэг компанид нэг л удаа хүсэлт илгээх боломжтой. Хэрэв буруу компани сонгосон эсвэл өөр шалтгаанаар тамга авах хүсэлтээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хүсэлтийг цуцлах боломжтой.  Тус үйлчилгээг цахимжуулснаар  төрийн байгууллагын ачаалал буурч, иргэдийн биечлэн очих шаардлага багасаж, үйлчилгээний хугацаа богиносож, мэдээллийн давхардал, алдаа гарах эрсдэл буурч байна.  “И-МОНГОЛ AКАДЕМИ” УТҮГ-ЫН СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН СУРГАЛТЫН ХЭЛТЭС НЬ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ байгууллагуудтай хамтран 10 удаагийн 20  цагийн нийт  183 /танхим-73 цахим-110/ төрийн албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP.E-Mongolia  ашиглалт,  Албан бичиг солилцооны дундын систем Docx, Хиймэл оюунаар контент бүтээх, Үндэсний судалгааны нэгдсэн платформ, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвийн хүрээнд  сургалтуудыг зохион байгууллаа.   

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-BUSINESS СИСТЕМД “ТАМГА, ТЭМДГИЙН ХЯНАЛТЫН ДУГААР АВАХ” ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМЖЛАА 

Монгол Улсад шинээр хуулийн этгээд байгуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг хамгийн эхний бодит хүндрэлүүдийн нэг бол тамга, тэмдгийн хяналтын дугаар авах үйл явц байсан. Өмнө нь энэхүү хяналтын дугаарыг авахын тулд олон төрлийн баримт бичиг бүрдүүлж, төрийн байгууллагад биечлэн очих, дахин дахин засвар өөрчлөлт хийлгэх зэрэг цаг хугацаа, зардал ихтэй шат дамжлага шаардлагатай байсан.  Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “Тамга, тэмдгийн хяналтын дугаар авах” үйлчилгээг E-Business системд амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр шинээр компани байгуулсан иргэд уг үйлчилгээг цахимаар, илүү хурдан, хүртээмжтэй авах боломж бүрдэж байна.  Тамга, тэмдгийн хяналтын дугаар нь хуулийн этгээдийн албан ёсны тамга хүчинтэй эсэх, давхардаагүй эсэх, хууль ёсны бүртгэлтэй эсэхийг баталгаажуулдаг үндсэн шалгуур юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хяналтын дугааргүйгээр гэрээ хэлцэл байгуулах, төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээ авах боломж хязгаарлагддаг.  Иймд уг үйлчилгээг цахимжуулснаар гарааны бизнес, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бизнес эхлүүлэх эхний шатны хүндрэлийг бууруулж байгаа юм.   Тамга тэмдгийн хяналтын дугаар хэрхэн авах вэ?  Анхаарах зүйлс: Хэрэв таны хүсэлт өмнө нь “Зөвшөөрсөн” төлөвт орсон бол тухайн үйлчилгээг дахин авах боломжгүй бөгөөд хүсэлт “Илгээсэн” эсвэл “Боловсруулж байгаа” төлөвт байх хугацаанд л цуцалж, дахин илгээх боломжтой юм. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд тамга, тэмдгийн хяналтын дугаар автоматаар үүсэх бөгөөд нэг компанид нэг л удаа хүсэлт илгээх боломжтой. Хэрэв буруу компани сонгосон эсвэл өөр шалтгаанаар тамга авах хүсэлтээ үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хүсэлтийг цуцлах боломжтой.  Тус үйлчилгээг цахимжуулснаар  төрийн байгууллагын ачаалал буурч, иргэдийн биечлэн очих шаардлага багасаж, үйлчилгээний хугацаа богиносож, мэдээллийн давхардал, алдаа гарах эрсдэл буурч байна.  ТАНД ЗОРИУЛАВ E-BUSINESS 

E-Mongolia системээс “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” авах боломжтой боллоо 

“И-Монгол академи” УТҮГ, Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” үйлчилгээг цахимжууллаа.   Цаг агаарын гамшгийн улмаас эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэн, хуулийн этгээд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахын тулд тухайн байршилд тодорхой хугацаанд цаг агаарын гамшиг тохиолдсоныг баталгаажуулсан цаг агаарын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Энэхүү тодорхойлолт нь Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас албан ёсоор олгодог баримт бичиг юм.  Уг үйлчилгээ нь улсын хэмжээнд байрлах 138 цаг уурын өртөө, 180 харуулын ажиглалтын мэдээлэлд тулгуурлан дараах тоон мэдээлэл, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг олгож байна. Үүнд агаар болон хөрсний температур, агаарын даралт, чийгшил, хур тунадас, салхи, цаг агаарын үзэгдлийн мэдээлэл багтана.  Иргэд E-Mongolia системээр, хуулийн этгээд E-Business системээр дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой.  Үйлчилгээг хэрхэн авах вэ?  Тус үйлчилгээний тодорхойлолт нь ажлын 3 хоногийн дотор боловсруулагдах бөгөөд зөвхөн веб порталаар авах боломжтой. 

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ,ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ E-MONGOLIA-ААР ИЛГЭЭГЭЭРЭЙ 

Галт зэвсэг нь бусдын амь нас, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй онцгой хэрэгсэл тул түүний эзэмшил, ашиглалт, хадгалалтыг Монгол Улсын хууль тогтоомжоор нарийн зохицуулдаг. Хуулийн дагуу 21 нас хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, гэмт хэрэг үйлдэж байгаагүй иргэн иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, хадгалах эрхтэй.   Өмнө нь уг сургалтад хамрагдахын тулд иргэд биечлэн очиж хүсэлт гаргах, олон төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байсан бол “И-Монгол академи” УТҮГ, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй төвтэй хамтран уг үйлчилгээг бүрэн цахимжуулж, E-Mongolia системээр хүсэлт илгээх боломжийг бүрдүүллээ.  Сургалтад хамрагдах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?   1.Сургалтад хамрагдах иргэн     – Эрүүл мэндийн хуудас; 2.Буудлагын спортын холбооны гишүүн     – Эрүүл мэндийн хуудас;    – Буудлага  спортын  холбооны  тодорхойлолт, албан бичиг, гишүүнчлэлийн үнэмлэх;     – Буудлага  спортын холбооны  улсын  бүртгэлд  бүртгүүлсэн  гэрчилгээний  /нотариатаар батлуулсан хуулбар/;  3.Цэрэг, цагдаагийн сургууль төгссөн      – Эрүүл мэндийн хуудас болон цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;    4. Зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай алба       – Эрүүл мэндийн хуудас болон зэвсэгт  хүчин,  хил  хамгаалах,  цагдаа,  тагнуул,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;      – Цэрэг, цагдаагийн сургууль /галын бэлтгэлд хамрагдсан/ төгсөж, олгосон баримт бичиг түүний хавсралт нотариатаар батлуулсан хуулбар;      – Ажлын үнэмлэх хавсаргах;  5.Гэрээт, харуул хамгаалалтын алба      – Эрүүл мэндийн хуудас      – Сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ (давтан сургалтын нотломжийн хамт, нотариатаар батлуулсан)  Анхаарах нь: Хавсаргах материалууд сонголтоос шалтгаалан ялгаатай боловч системээс үүсгэх лавлагаанууд адил байна.  Хүсэлт амжилттай илгээгдсэний дараа холбогдох албан хаагч материалуудтай танилцан төлбөрийн нэхэмжлэх үүсгэнэ. Иймд сургалтад хамрагдах газрын хаягийг үнэн зөв бөглөх шаардлагатай.   Төлбөрөө E-Mongolia-ийн Цахим хэтэвч цэсээр төлөх боломжтой бөгөөд төлбөр төлөгдсөний дараах сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг профайл хэсэгт байрлах үйлчилгээний түүх хэсгээс харах боломжтой.  Мөн сургалтад амжилттай хамрагдсан иргэн, албан хаагчид сургалтын тодорхойлолтоо цахимаар авах боломжтой юм. 

Хариуцаж ажилладаг системүүд

Хамтын ажиллагаа

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197