E-Mongolia Academy

Улсын Төсөвт Үйлдвэрийн газар

Мэдээ мэдээлэл

7 хоногийн тойм

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭС ЦАГ АЛДАЛГҮЙ АВААРАЙ Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэн, зарим бүс нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.   Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх нь учирч болох эрсдэл хохирлыг 30 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачилга гаргаж зардал багатай, найдвартай шийдлийг улс орон бүр бий болгохыг уриалсан юм.   Иймд “И-Монгол академи” УТҮГ сэрэмжлүүлэг мэдээллийг иргэддээ боломжит бүх сувгаар шуурхай хүргэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Иргэд та бүхэн E-Mongolia аппликэйшнээс цаг агаарын мэдээлэл болон үер, усны түвшний мэдээллийг харах боломжтой.   Тодруулбал: E-Mongolia аппликэйшний нүүр хэсгээс цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ болон салхины хурд, салхины зүг, агаарыг чийгшил, агаарын даралт, хур тунадасны мэдээллүүдийг авахаас гадна гол мөрний усны түвшин, үерийн түвшин давсан хэмжээг харах боломжтой бөгөөд цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг авах юм.   Мөн Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо иргэд анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах, мөн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож, замын хөдөлгөөнд оролцож учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.   Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia  “E-BUSINESS” СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАР ТУН УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” систем шинэ шатанд гарч, мобайл хувилбараа энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээхээр бэлтгэж байна.   Өмнө нь зөвхөн веб портал хэлбэрээр ажиллаж байсан уг систем ийнхүү мобайл аппликейшнтэй болж шинэчлэгдсэнээр төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал шинэчлэл юм.  “E-Business” платформ нь бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлдэг. Харин мобайл хувилбар нэвтэрснээр дараах шинэ давуу талууд бий болж байна. Үүнд:  Эдгээр боломж нь бизнес эхлүүлэх болон үйл ажиллагаа явуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах чухал алхам болж байна. E-Business платформ нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 186,000 орчим хэрэглэгч системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь тус системийн хэрэгцээ, үр өгөөжийг бодитоор харуулж байна.   Түүнчлэн E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулах үйл явцыг хялбаршуулах, төр бизнесийн харилцааг цахимжуулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар албан бус эдийн засгийг хумих, татварын бааз суурийг өргөжүүлэх бодлогын ач холбогдолтой юм.  Бизнес эрхлэгчид өөрийн компанитай холбоотой төрд бүртгэлтэй мэдээлэл, зөвшөөрөл, лавлагааг нэг системээс шуурхай авах боломж бүрдэж байгаа нь жижиг, дунд бизнесийг бодитоор дэмжсэн чухал шинэчлэл болж байна. Энэ нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, бизнес эрхлэгчдэд ээлтэй, хялбар, ил тод экосистем бүрэлдэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.  ТА ХҮҮХДИЙНХЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТ БҮРЭН ХИЙГДСЭН ЭСЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ  Хүйтэн сэрүүний улирлыг дагаад ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Үүнээс үүдэн эмнэлгийн ачаалал нэмэгдэхээс эхлээд гарах хүндрэлүүд их. Үүний нэг жишээ бол улаанбурхан, улаанууд өвчин юм. ЭМЯ-ны өгч буй мэдээллээр өдөр бүр шинээр гарч буй батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна.  2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 13.989 боллоо. Үүнээс:   Мөн эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас нийслэлд 28 хүн, орон нутагт 28 хүн эмнэлгийн хяналтад, гэрийн хяналтад 4 хүн байна.   Үүнтэй холбогдуулан улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна.  Хэрэв таны хүүхэд 10-15 настай буюу 2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн бол нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэл өндөр байна.  Дархлаажуулалт хийх хугацаа:  2026 оны 01 дүгээр сарын 26-наас 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл явагдана.  0–18 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг E-Mongolia системээр шалгах боломжтой. Шалгах заавар:  Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээлэл тус системд харагдана.  Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!  Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.  E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН “НАСНЫ ХИШИГ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДААРАЙ  Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор олгодог 65 нас хүрсэн ахмад настны “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ.   Ахмад настны тухай хуульд зааснаар 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүр улсын төсвөөс санхүүжүүлэн наснаас нь хамааруулан насны хишиг олгодог бөгөөд тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар баталдаг.  2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. Эдгээр ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай.  “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.   “Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?  Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.  Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.   E-BUSINESS МОБАЙЛ ХУВИЛБАР ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ  Гар утаснаасаа бизнесээ удирдах боломж бүрдлээ   Бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформын мобайл аппликейшн 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр өмнө нь зөвхөн веб порталаар авч байсан бизнесийн төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа авах бодит боломж бүрдэж байна.  “И-Монгол академи” УТҮГ-аас 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нээсэн E-Business платформ нь гурав дахь жилдээ бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийг тууштай нэвтрүүлсээр ирсэн юм.  E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад шаардлагатай төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн цогц шийдэл юм. Тухайлбал:  E-Business мобайл аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа шуурхай авахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаагаа илүү уян хатан, оновчтой зохион байгуулах боломжтой болж байна.  Судалгаагаар Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг байна. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн төрийн үйлчилгээг байршлаас үл хамааран, цахимаар тэгш хүртээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулж байна. Өнөөдрийн байдлаар E-Business платформ нь хэдэн зуун мянган хэрэглэгчийг хамарч, 953 төрлийн үйлчилгээг нийт 437,274 удаа амжилттай үзүүлжээ.  E-Business мобайл аппликейшний давуу тал  E-Business гар утасны аппликейшн нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн дараах боломжуудыг багтааж байна. Үүнд:  Эдгээр боломж нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахад

E-BUSINESS МОБАЙЛ ХУВИЛБАР ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ 

Гар утаснаасаа бизнесээ удирдах боломж бүрдлээ   Бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформын мобайл аппликейшн 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр өмнө нь зөвхөн веб порталаар авч байсан бизнесийн төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа авах бодит боломж бүрдэж байна.  “И-Монгол академи” УТҮГ-аас 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нээсэн E-Business платформ нь гурав дахь жилдээ бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дижитал өөрчлөлтийг тууштай нэвтрүүлсээр ирсэн юм.  E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад шаардлагатай төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн цогц шийдэл юм. Тухайлбал:  E-Business мобайл аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утаснаасаа шуурхай авахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаагаа илүү уян хатан, оновчтой зохион байгуулах боломжтой болж байна.  Судалгаагаар Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг байна. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн төрийн үйлчилгээг байршлаас үл хамааран, цахимаар тэгш хүртээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж буйг харуулж байна. Өнөөдрийн байдлаар E-Business платформ нь хэдэн зуун мянган хэрэглэгчийг хамарч, 953 төрлийн үйлчилгээг нийт 437,274 удаа амжилттай үзүүлжээ.  E-Business мобайл аппликейшний давуу тал  E-Business гар утасны аппликейшн нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн дараах боломжуудыг багтааж байна. Үүнд:  Эдгээр боломж нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг бодитоор хэмнэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахад чиглэж байна.  E-Business мобайл аппликейшн нь бизнес эрхлэгчдэд өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдлыг багасгаж, бизнесийн үйл ажиллагааг илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна. 

E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН “НАСНЫ ХИШИГ” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДААРАЙ 

Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор олгодог 65 нас хүрсэн ахмад настны “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэл эхэллээ.   Ахмад настны тухай хуульд зааснаар 65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүр улсын төсвөөс санхүүжүүлэн наснаас нь хамааруулан насны хишиг олгодог бөгөөд тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар баталдаг.  2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. Эдгээр ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай.  “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.   “Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?  Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.  Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.  

ТА ХҮҮХДИЙНХЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТ БҮРЭН ХИЙГДСЭН ЭСЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ 

Хүйтэн сэрүүний улирлыг дагаад ханиад томууны дэгдэлт нэмэгддэг. Үүнээс үүдэн эмнэлгийн ачаалал нэмэгдэхээс эхлээд гарах хүндрэлүүд их. Үүний нэг жишээ бол улаанбурхан, улаанууд өвчин юм. ЭМЯ-ны өгч буй мэдээллээр өдөр бүр шинээр гарч буй батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байна.  2026 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 13.989 боллоо. Үүнээс:   Мөн эмнэлэгт 56 хүн эмчлүүлж байгаагаас нийслэлд 28 хүн, орон нутагт 28 хүн эмнэлгийн хяналтад, гэрийн хяналтад 4 хүн байна.   Үүнтэй холбогдуулан улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна.  Хэрэв таны хүүхэд 10-15 настай буюу 2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн бол нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэл өндөр байна.  Дархлаажуулалт хийх хугацаа:  2026 оны 01 дүгээр сарын 26-наас 2026 оны 02 дугаар сарын 06 хүртэл явагдана.  0–18 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалт бүрэн хийгдсэн эсэхийг E-Mongolia системээр шалгах боломжтой. Шалгах заавар:  Жич: 2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээлэл тус системд харагдана.  Хайртай үрсээ халдвараас хамгаалъя!  Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай. 

“E-BUSINESS” СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАР ТУН УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” систем шинэ шатанд гарч, мобайл хувилбараа энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээхээр бэлтгэж байна.   Өмнө нь зөвхөн веб портал хэлбэрээр ажиллаж байсан уг систем ийнхүү мобайл аппликейшнтэй болж шинэчлэгдсэнээр төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал шинэчлэл юм.  “E-Business” платформ нь бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлдэг. Харин мобайл хувилбар нэвтэрснээр дараах шинэ давуу талууд бий болж байна. Үүнд:  Эдгээр боломж нь бизнес эхлүүлэх болон үйл ажиллагаа явуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах чухал алхам болж байна. E-Business платформ нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 186,000 орчим хэрэглэгч системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь тус системийн хэрэгцээ, үр өгөөжийг бодитоор харуулж байна.   Түүнчлэн E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулах үйл явцыг хялбаршуулах, төр бизнесийн харилцааг цахимжуулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар албан бус эдийн засгийг хумих, татварын бааз суурийг өргөжүүлэх бодлогын ач холбогдолтой юм.  Бизнес эрхлэгчид өөрийн компанитай холбоотой төрд бүртгэлтэй мэдээлэл, зөвшөөрөл, лавлагааг нэг системээс шуурхай авах боломж бүрдэж байгаа нь жижиг, дунд бизнесийг бодитоор дэмжсэн чухал шинэчлэл болж байна. Энэ нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, бизнес эрхлэгчдэд ээлтэй, хялбар, ил тод экосистем бүрэлдэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. 

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭС ЦАГ АЛДАЛГҮЙ АВААРАЙ

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэн, зарим бүс нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.   Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх нь учирч болох эрсдэл хохирлыг 30 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачилга гаргаж зардал багатай, найдвартай шийдлийг улс орон бүр бий болгохыг уриалсан юм.   Иймд “И-Монгол академи” УТҮГ сэрэмжлүүлэг мэдээллийг иргэддээ боломжит бүх сувгаар шуурхай хүргэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Иргэд та бүхэн E-Mongolia аппликэйшнээс цаг агаарын мэдээлэл болон үер, усны түвшний мэдээллийг харах боломжтой.   Тодруулбал: E-Mongolia аппликэйшний нүүр хэсгээс цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ болон салхины хурд, салхины зүг, агаарыг чийгшил, агаарын даралт, хур тунадасны мэдээллүүдийг авахаас гадна гол мөрний усны түвшин, үерийн түвшин давсан хэмжээг харах боломжтой бөгөөд цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг авах юм.   Мөн Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо иргэд анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах, мөн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож, замын хөдөлгөөнд оролцож учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.   Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia 

Хариуцаж ажилладаг системүүд

Хамтын ажиллагаа

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197