Skip to main content

E-Mongolia Academy

СУУРЬ ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТЫН ХУУДАС ЦАХИМЖЛАА

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзүүлдэг “Суурь тэтгэврийн тогтоолтын хуудас” үйлчилгээ шинээр нэвтэрлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхэлсэнтэй холбоотойгоор уг үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломж бүрдлээ.

Суурь тэтгэвэр нь олон давхаргат тэтгэврийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улсын төсвөөс санхүүжиж, өндөр настны орлогын баталгааг хангахад чиглэнэ. Даатгалын шимтгэлд үндэслэн тогтоодог үндсэн тэтгэврээс тусдаа олгогддог тул иргэд тус тогтоолтын хуудсаар өөрийн суурь тэтгэврийн талаарх мэдээллийг авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. E-Mongolia системийн www.e-mongolia.mn цахим хуудас эсвэл гар утасны аппликейшнд нэвтэрнэ.
  2. Үйлчилгээ хайх хэсэгт “Суурь тэтгэврийн тогтоолтын хуудас” гэж бичиж хайна.
  3. Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээнэ.
  4. Үүссэн баримт бичгийг цахимаар татаж авна.

Ингэснээр иргэд Нийгмийн даатгалын байгууллагад биечлэн очихгүйгээр уг үйлчилгээг авах боломжтой болж, цаг хугацаа, зардлаа хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах нөхцөл бүрдлээ.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197