Төрийн 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн E-
Mongolia системийг та хаанаас ч, хэзээ ч, 24/7 ашиглах боломжтой. Монгол Улсад
болон гадаадад байгаа иргэд энэхүү системээр дамжуулан төрийн үйлчилгээг цаг
алдахгүй цахимаар авч байна.
Тус системийн хэрэглэгч хараахан болж амжаагүй бол та доорх алхмыг
хийхэд л хангалтай.
Бүртгүүлэхэд тун хялбар:
- E-Mongolia аппликейшнээ татна.
- Регистрийн дугаар, утасны дугаараа оруулаад мессежээр ирсэн кодоор
бүртгэлээ баталгаажуулна. - Банкны эрхээр шууд нэвтрэх эсвэл гадаадаас Lime дугаар ашиглан
бүртгүүлэх боломжтой.
Анхаарах зүйлс:
– Монгол Улсын хүчинтэй иргэний үнэмлэх шаардлагатай.
– Гадаадад буй иргэд цахим гарын үсэг авахдаа тухайн улсын Элчин сайдын
яаманд хандах ёстой. Процесс улс бүрд ялгаатай тул дэлгэрэнгүй
мэдээллийг Элчин сайдын яамнаас лавлана уу.
Холбоо барих:
– БНСУ дахь Элчин сайдын яам: +82-2-798-1950, seoul@mfa.gov.mn
– АНУ дахь Элчин сайдын яам: +1-202-333-7117, washington@mfa.gov.mn
– Герман дахь Элчин сайдын яам: +49-30-474-8060, berlin@mfa.gov.mn
– Бусад улс дахь консулын жагсаалтыг www.consul.mn сайтаас үзнэ үү.
Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia