E-Mongolia Academy

7 ХОНОГИЙН ТОЙМ

1.Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон ю

2.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг нийт 72 үйлчилгээнээс 28 үйлчилгээ нь одоогоор төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд холбогдсон байна. Иргэд давхардсан тоогоор 982,773 удаагийн үйлчилгээг  цахимаар авчээ.Талууд цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хариуцдаг E-Halamj, E-Job платформын үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан иргэдэд хүргэх асуудлыг хэлэлцлээ. “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран уулзалтын төгсгөлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэхэд дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэсэн юм.

3.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн лавлагаа шинэчлэгдлээТөрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Эрүүл мэндийн хөгжлийн төвийн  “Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа” болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа” зэрэг лавлагаанууд шинэчлэгдлээ. Өмнө нь эмнэлгийн мэргэжилтний хамгийн сүүлийн хүчинтэй зэрэг, зөвшөөрлийн мэдээллийг авах боломжтой байсан бол одоогоос бүх цаг үеийн зэрэг, зөвшөөрлийн түүхийг харах боломжтой боллоо.

4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хэрхэн авахаа иргэн та дараах 3 сонголтоос сонгох боломжтой боллоо!     Иргэн та: Бэлэн мөнгө, Хуримтлалын сан, Хандив гэсэн гурван сонголтоос нэгийг хийх боломжтой ба саналыг E-Mongolia цахим системээр дамжуулан 2 дугаар сарын 26-ний өдөр хүртэл хүлээн авна. Энэ хугацаанд та саналаа дахин засварлах боломжтой. Хэрэв санал өгөлгүй үлдвэл ногдол ашиг нь автоматаар таны банкны дансанд шилжих юм.

5.“И-Монгол Академи” УТҮГ  нь ISO 27001:2022 болон ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардан авлаа. Монгол Улсын цахим хөгжил, инновацын тэргүүлэгч байгууллага болох “И-Монгол Академи” УТҮГ нь АНУ-ын IAS, Монгол улсын үндэсний MNAS итгэмжлэлтэй тохирлын үнэлгээний байгууллага МонСертф ХХК-аас ISO 27001:2022 (Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо) болон ISO 9001:2015 (Чанарын менежментийн тогтолцоо) олон улсын стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг амжилттай гардан авлаа. Эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр “И-Монгол Академи” УТҮГ нь мэдээллийн аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалттай, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлсэн, чанарын удирдлагын тогтолцоог бүрэн хангасан байгууллага болохоор баталгаажуулж байна.

6.Монгол банкны валютын ханшийн мэдээллийг авах боломжтой боллоо.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас иргэд болон бизнес эрхлэгчдэд Монгол банкнаас зарласан валютын ханшийн мэдээллийг шууд авах боломжтой боллоо. Энэхүү шинэ үйлчилгээ нь хэрэглэгчдэд тухайн өдрийн валютын ханшийн мэдээллийг хурдан, шуурхай авах боломжийг олгож, өдөр тутмын гүйлгээ, төлбөр тооцоог хялбаршуулан илүү хялбараар  гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!