E-Mongolia Academy

Нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн хүсэлт илгээх үйлчилгээ цахимжлаа 

  “И-Монгол академи” УТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн хүсэлт илгээх үйлчилгээг цахимжууллаа.  

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр” үйлчилгээг сонгон хөдөлмөр чавдар алдалтын хувь болон өөрийн бүртггэлтэй дансны мэдээллээ баталгаажуулан хүсэлтээ илгээх боломжтой.   

Тус үйлчилгээг E-Mongolia системийн вэб хуудас болон гар утасны аппликэйшнаас авах боломжтой. 

Хэрэв та тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлтээ цахим хэлбэрээр гаргах боломжгүй тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтанд хандана уу.  

Анхаарал хандуулсанд баярлалаа!