Улсын Төсөвт Үйлдвэрийн газар
Мэдээ мэдээлэл

E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 4 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ АНГЛИ ХЭЛЭЭР АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог дараах дөрвөн төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжийг иргэдэд шинээр нэвтрүүллээ. Англи хэлээр авах боломжтой лавлагаанууд: Иргэд E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээ хайх” хэсэгт үйлчилгээний нэрээр хайлт хийснээр дээрх лавлагааг англи хэл дээр цахимаар шууд авах боломжтой. Энэхүү шинэчлэл нь гадаад улсад суралцах, ажиллах, оршин суух, виз мэдүүлэх, түүнчлэн олон улсын байгууллагад баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн чухал үйлчилгээ болж байна. Ингэснээр иргэд гадаад орчинд ашиглах шаардлагатай лавлагаагаа төрийн байгууллагад биечлэн хандахгүйгээр цахимаар, богино хугацаанд авах боломж бүрдэж байна. E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгын хүрээнд үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Англи хэл дээрх лавлагааны үйлчилгээ нэвтэрснээр төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гадаад улсад ашиглах баримт бичгийн бүрдүүлэлт илүү хялбар, хурдан, найдвартай болж байна. Цаашид иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн цахим үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

2026 ОНЫ 6 ДУГААР САРД ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТААР 1,082 ХҮНИЙ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалтын хэлтэс нь 2026 оны 6 дугаар сард 52 төрийн байгууллагатай хамтран танхим болон цахим хосолсон хэлбэрээр нийт 19 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1,082 иргэн, төрийн албан хаагчийг цахим ур чадварын сургалтад хамрууллаа. Нийт оролцогчдын: • 791 нь төрийн албан хаагч, • 291 нь иргэн хамрагдав. Сургалтын хүрээнд оролцогчдын цахим орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, практик хосолсон сургалт, зөвлөгөөг дараах сэдвүүдээр хүргэлээ. Үүнд: Эдгээр сургалтууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын дижитал чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй сургалтууд боллоо. “И-Монгол академи” УТҮГ нь цаашид иргэд болон төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, цахим шилжилтийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах болно. Цахим ур чадварын сургалтад байгууллага, хамт олноороо хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу. Утас: 77111197-3 И-мэйл: digitalskill@ema.gov.mn

E-MONGOLIA СИСТЕМД “НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ” ЦЭС НЭМЭГДЛЭЭ
Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг. Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд Олон улсын парламентын өдрийг “Эн тэргүүнд хүний эрх” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байгаа бөгөөд парламентын үйл ажиллагаанд хүний эрхийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх асуудалд онцгойлон анхаарч байна. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр /2026.06.30/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон “И-Монгол академи” УТҮГ хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд “Нээлттэй парламент” шинэ цэсийг нэвтрүүлж, иргэдийн хэрэглээнд албан ёсоор орууллаа. Шинээр нэмэгдсэн “Нээлттэй парламент” цэс нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал бодлыг бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилготой юм. Тус цэсээр дамжуулан иргэд дараах боломжуудыг нэг дороос авах боломжтой болж байна. Үүнд: Ийнхүү парламентын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн хамгийн их ашигладаг цахим үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэгтгэн нэвтрүүлснээр төрийн үйлчилгээ илүү төвлөрсөн, хүртээмжтэй, хэрэглэгчдэд хялбар болж байгаа юм. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох иргэдийн боломжийг өргөжүүлж, төр, иргэний хоорондын цахим харилцааг илүү үр ашигтай, шуурхай болгох нөхцөл бүрдэж байна. “Нээлттэй парламент” цэс нь парламентын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоонд тулгуурласан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн томоохон алхам болж байгаагаараа онцлог юм. Иргэд зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, хууль тогтоох үйл явцад саналаа илэрхийлэх, нийтийн асуудлаар санаачилга гаргах, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг бодит оролцоог хэрэгжүүлэх боломжтой болж байна.

E-BUSINESS СИСТЕМД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ БАНК ХООРОНДЫН НЭХЭМЖЛЭХЭЭР ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
E-Business системийн төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр төлөх шинэ боломж хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд E-Business системээр төрийн үйлчилгээ авахдаа банк хоорондын нэхэмжлэх үүсгэн, Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой боллоо. Төрийн үйлчилгээний төлбөрийг банк хоорондын нэхэмжлэхээр хэрхэн төлөх вэ? Хэрэв төлбөр амжилттай хийгдсэн боловч системд төлөв шинэчлэгдээгүй бол “Төлбөр” цэс рүү орж “Төлбөр шалгах” товчийг дарснаар төлбөрөө дахин баталгаажуулах боломжтой. Одоогийн байдлаар банк хоорондын нэхэмжлэхээр үүсгэсэн төрийн үйлчилгээний төлбөрийг зөвхөн Төрийн банкны аппликэйшн болон интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд цаашид энэхүү боломжийг бусад банкуудад үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байна.

E-BUSINESS 2.0: ИТГЭМЖЛЭЛЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Business 2.0 системийг хэрэглэгчдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэчлэн хөгжүүлээд байна. Системийн хөгжүүлэлт, сайжруулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хүрээнд бизнес эрхлэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлуудыг судалж, шинэчлэлд бодитоор тусгаснаар бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах боломжийг улам өргөжүүлж байна Энэхүү шинэчлэлийн хүрээнд “И-Монгол академи” УТҮГ Монголын Нотариатчидын танхимтай хамтран E-Business системийн 77 үйлчилгээг итгэмжлэлээр авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр иргэн болон хуулийн этгээд нь нотариатын байгууллагаар дамжуулан “E-Business системээр үйлчилгээ авах” итгэмжлэл үүсгүүлж, ДАН танилт, нэвтрэлтийн системээр нэвтрэн итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд төрийн үйлчилгээг авах боломжтой болсон юм. Мөн итгэмжлэлээр эрх авсан хэрэглэгч E-Business системээр үйлчилгээ авах хүсэлт гаргах үед тухайн хүсэлтийн мэдээлэл нь эрх олгосон байгууллагын эрх бүхий этгээдэд мэдэгдэл хэлбэрээр хүрэх бөгөөд үйлчилгээний явц, төлбөрийн нэхэмжлэл болон бусад мэдээллийг цахимаар хянах боломжтой. Ингэснээр: Итгэмжлэлээр үйлчилгээ авах эрх нь зөвхөн нотариатаар баталгаажсан итгэмжлэлийн хүрээнд хүчинтэй байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд системд нэвтрэх болон үйлчилгээ авах эрх автоматаар цуцлагдана. E-Business 2.0 нь бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бизнесийн амьдралын мөчлөгийг бүхэлд нь дэмжих, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн үндэсний платформ юм.

ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ
Иргэдийн санал, санаачилгыг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай шууд холбох Монгол Улсын Засгийн газрын “e-zasag.mn” цахим талбар өнөөдөр албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. Тус платформоор дамжуулан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд ДАН Үндэсний танилт, нэвтрэлтийн системээр нэвтэрч, веб болон гар утасны аппликейшн ашиглан санал, санаачилга гаргах, хэлэлцүүлэгт оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асуух, мөн өөрийн гаргасан саналын шийдвэрлэлтийн явц, үр дүнг хянах боломжтой боллоо. Мөн тодорхой асуудлаар 20,000 ба түүнээс дээш иргэн санал нэгдсэн тохиолдолд тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдэж байна. Үүнээс гадна иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл болон 11-11 төвд бүртгэгдсэн өргөдөл, гомдолтой нэгтгэн 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргах юм. Иргэд “e-zasag.mn” платформыг веб хөтчөөр ашиглахаас гадна App Store болон Google Play store -аас гар утасны аппликейшнийг татан авч ашиглах боломжтой. Төрийн үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгоход иргэн бүрийн санал, санаачилга чухал үүрэгтэй. Таны дуу хоолой төрийн шийдвэрт тусах боломж бүрдэж байгаа тул “e-zasag.mn” платформд нэгдэн, улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Хариуцаж ажилладаг системүүд